Коронавирусын халдварыг Ухань хотын Өвчний хяналтын төв тараасан гэв

Twitter Print
2020 оны 03-р сар 06-нд 15:36 цагт
Мэдээний зураг,

Өмнөд Хятадын Технологийн их сургуулийн эрдэмтэд Хятадад дэгдээд буй коронавирусын халдвар Ухань хотын загасны захаас 280 орчим метрийн зайд байрлах Ухань хотын Өвчний хяналтын төвөөс эхлэн тархсан гэж үзжээ.

Эрдэмтдийн үзэж байгаагаар Ухань хотын Өвчний хяналтын төв коронавирусыг лабораторийн нөхцөлд үржүүлж байсан ба уг вирусын халдвартай амьтдыг тэр дундаа 605 орчим сарьсан багваахайг лабораторидоо байлгаж байсан аж. Түүнчлэн Өмнөд Хятадын их сургуулийн Батоа Сяо болон Лэй Сяо эрдэмтэд коронавирусын халдвар авсан сарьсан багваахай Ухань хотын Өвчний хяналтын төвийн лабораторийн ажилтан руу дайрч, сарьсан багваахайн цус тухайн ажилтны арьсанд хүрсэн явдлыг онцолсон байна.

Коронавирусын халдвар авсан иргэдээс илэрсэн коронавирусын геном нь Ринолофус Аффинис төрлийн сарьсан багваахайнаас анх олдож байсан коронавирус CoV ZC45 вирусын геномтой 96 болон 89 хувиар адилхан байгаа нь нотлогдсон байна. Иймээс коронавирусын халдварыг Уханий загасны захаас бус тус захаас 200-хан метрийн цаана байрлах Ухань хотын Өвчний хяналтын төвөөс эхлүүлэхийг зөвлөсөн байна. Түүнчлэн Ухань хотын Өвчний хяналтын төв нь коронавирусын халдварыг анх авсан эмч нарын ажиллаж байсан эмнэлэгтэй залгаа оршдог болохыг онцолжээ.

Chinese scientists says COVID-19/coronavirus could have originated from government testing lab in Wuhan-н зурган илэрц

Эрдэмтдийн хэлж байгаагаар коронавирусын халдвар Ухань хотын Өвчний хяналтын төвөөс гадагш тархаж, хүмүүсийг өвчлүүлсэн байх магадлалтай ч үүнийг батлахын тулд нэмэлт баримт нотолгоо шаардлагатай гэжээ. 2002-2003 онд дэгдсэн Амьсгалын замын цочмог өвчин үүсгэгч SARS-н вирусын тээгч нь мөн л сарьсан багваахай байсан билээ. 

Эх сурвалж: Arirangnews

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • хардагч

      (192.82.68.147) 2020-03-09 09:52
      • 0
      • 0

      тэрбумаар яригдах олон хүн амтай болохоор 65 аас дээш насныхаа устгаж хүн амаа цөөлөх бо длого явуулж байхыг үгүйсгэх аргагүй би хардах эрхтэй

      Хариулах

    • Зочин

      (211.36.139.116) 2020-03-08 19:03
      • 0
      • 0

      ene virusig urjuulj baisin bol darah arga n ter humuust bgan bishuu, yamar neg horin erondog n bdg bzde, huni hiisen zuil bol.

      Хариулах

    • Зочин

      (202.9.46.25) 2020-03-07 13:55
      • 0
      • 0

      Хүний санаатай үйлдлээр биш санамсаргүй болгоомжгүй үйлдлээс л халдвар тархсан байх аа.Аюулт ѳвчний вирус хурдан устгагдаасай. Бурхан минт.

      Хариулах