Энэтхэг даяар эрх баригчдын баталсан иргэншлийн тухай хуулийн эсрэг хөдөлгөөн өрнөж байна

Twitter Print
2019 оны 12-р сар 20-нд 13:43 цагт
Мэдээний зураг,

Энэтхэгийн эрх баригчдын баталсан иргэншлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн эсрэг жагсч буй иргэд болон цагдаа нар хооронд мөргөлдөөн үүссэний улмаас 5 хүн амь үрэгдэж, хэдэн зуун иргэд шархджээ.

Үүнтэй холбоотойгоор Энэтхэгийн эрх баригчид нийслэл Дели, Уттар Прадеш, Карнатака зэрэг мужуудад жагсаал цуглааны хориг тавиад байна. Гэсэн хэдий ч тус хоригийг үл харгалзан Энэтхэгийн 10 гаруй хотод иргэд уг хуулийн төслийн эсрэг жагсаал цуглаан зохион байгуулсаар байна. Энэтхэгийн эрх баригчдын баталсан Иргэншлийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөнд 2015 оноос өмнө Пакистан, Бангладеш, Афганистан улсаас Энэтхэг рүү цагаачилсан лалын бус шашинтай цагаачдад Энэтхэг улсаас иргэншил олгох тухай тусгасан ба уг хуулийн төсөл нь лалын шашин давамгайлсан улс орнуудаас дүрвэсэн шашны цөөнхийг хамгаалах зорилготой аж.

Protestors participate in a torch rally in Kolkata on December 17.

Харин иргэд уг хуулийн төсөл нь Энэтхэгийн үндсэн хуультай харшилж, лалын шашинтай иргэдийг ялгаварлан гадуурхаж байна хэмээн үзэж байгаа аж. Мумбай, Ченнай, Калькутта зэрэг томоохон хотуудад эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөөд байгаа ба нийслэл Делид метроны хэд хэдэн буудал хааж, эрх баригчдын захирамжийн дагуу хотын зарим хэсгүүдэд үүрэн холбоог тасалсан байна. 

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.