ХААН Банк Чингэлтэй дүүрэгт “Өрхийн ногоон зээл”сурталчлах өдөрлөг зохион байгууллаа

Twitter Print
2019 оны 10-р сар 11-нд 11:02 цагт
Мэдээний зураг,

Хүйтний улирал хаяанд ирсэн энэ өдрүүдэд гэр байшингаа дулаалах байгальд ээлтэй шийдлүүдийг та хайж байна уу?

ХААН Банк Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг дэмжин утаа бууруулахад хамтран ажиллаж, хөнгөлөлттэй нөхцөл бүхий “Өрхийн ногоон зээл”-ийг гэр хорооллын бүсэд амьдарч буй иргэдэд олгож эхэлсэн билээ. Энэ ажлын хүрээнд ХААН Банк Чингэлтэй дүүргийн ЗДТГ-тай хамтран тус дүүргийн 12 дугаар хороонд байрлах “Мэдээлэл инновацийн төв”-д өчигдөр “Өрхийн ногоон зээл” сурталчлан таниулах өдөрлөг зохион байгууллаа. 

Чингэлтэй дүүрэг 180 мянган хүн амтай, нийт иргэдийн 80 хувь нь гэр хороололд амьдардаг бөгөөд өвлийн цагт утаа гол тулгамдсан асуудал болдог. Хэрэв айл өрхүүд халаалт, дулаалгын байгальд ээлтэй эко шийдлүүдийг худалдан авч гэртээ тавибал утаа бууруулах боломж бий гэдгийг холбогдох албаныхан хэлж буй.

Өдөрлөгийн үеэр ХААН Банктай хамтран ажиллаж буй бэлтгэн нийлүүлэгч байгууллагууд халаалт дулаалга, эко ариун цэврийн байгууламжийн шинэлэг дэвшилтэт бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжөө танилцуулсан бол банкны зүгээс хөнгөлөлттэй нөхцөл бүхий “Өрхийн ногоон зээл”-ийн бүтээгдэхүүнээ иргэдэд танилцуулж, зөвлөгөө мэдээлэл өгч, зээлийн хүсэлт авч ажилласан юм. 

Иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад чиглэсэн, ногоон худалдан авалтыг дэмжих зорилготой “Ногоон зээл”-ийн хүүнд БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос 9 хувийн хөнгөлөлт үзүүлж, улсын төсвөөс санхүүжүүлснээр иргэд маш хямд нөхцөлөөр буюу жилийн  8 хувийн хүүтэй авах боломж олгож буйгаараа онцлогтой.

Дашрамд дурдахад, ХААН Банк 10-р сарыг дуустал гэр хорооллын бүсэд байрлах дараах 15 тооцооны төвд бямба гариг бүр “Өрхийн ногоон зээл”-ийг сурталчлан таниулах өдөрлөг зохион байгуулж байна.

10-р сарын 12, 19, 26-ны бямба гарагт “Өрхийн ногоон зээл”-ийн өдөрлөг зохион байгуулах тооцооны төвүүдийн нэр, байршил:

Өдөрлөг болох тооцооны төвийн нэр

Хаяг

Утасны дугаар

Амгалан тооцооны төв

БЗД, 10-р хороо, Амгалан төв, “Эко Могул” ХХК-ийн байр, 2-р давхар

332333-3621

Арван долоогийн буудал тооцооны төв

ЧД, 13-р хороо, “Далайхүү” төв, 1-р давхар

357499

Бичил тооцооны төв

БГД, 12-р хороо, Хасбаатарын гудамж, 3Б байр, 1-р давхар

70075067

Да хүрээ тооцооны төв

БЗД, 17-р хороо, Эмнэлгийн 29-1

70075077

Дамба тооцооны төв

СБД, 18-р хороо, Бэлх 35-77 тоот

357925

357891

Дарь-Эх тооцооны төв

БЗД, 1-р хороо, Сансарын колонкийн зүүн талд KFC байр, 2-р давхар 

332333-3156

Дэнжийн мянга тооцооны төв

ЧД, 12-р хороо, "Нарантуул-2" худалдааны төв, 2 давхар

70075278

Зүүнсалаа тооцооны төв

СХД, 7-р хороо, Баянхошуу “Сувдан” төв, 40-20А тоот

70186293

Их цайз тооцооны төв

БЗД, 22-р хороо, Доржийн гудамж, “Castle Plaza” төв, 1-р давхар

77114447

Налайх тооцооны төв

НА, 1-р хороо, Уурхайчид-1, 41А тоот

70232092

Нарантуул тооцооны төв

БЗД, “Нарантуул” ОУХТ, “Баялаг ундраа” худалдааны төв, 1-р давхар

70075111

Нисэх тооцооны төв

ХУД, 16-р хороо, Анар хотхон үйлчилгээний байр

332333-3432

Сонгинохайрхан тооцооны төв

СХД, 6-р хороо, Ханын материал, Содон хороолол, 103-р байр, 106 тоот                                                      

70075127

Толгойт тооцооны төв

СХД, 20-р хороо, Хүнсчдийн гудамж, Гэрэлт цамхаг, 13А байр, 1-р давхар

70170052

Яармаг тооцооны төв

ХУД, 4-р хороо, Яармагийн 1-р автобусны буудал, Сансар супермаркет

332333-3584

Жич: Эдгээр өдрүүдэд зөвхөн “Өрхийн ногоон зээл”-ийн бүтээгдэхүүн танилцуулж, зээлийн хүсэлт авах бөгөөд банкны бусад үйлчилгээг үзүүлэхгүйг анхаарна уу.

ХААН Банктай хамтран ажиллаж буй бэлтгэн нийлүүлэгч байгууллагуудын жагсаалт

ААН-ын нэр

Бүтээгдэхүүн

1

Газком ХХК

Хийн халаалтын тоног төхөөрөмж бүхий бойлер, халаалт

2

МОНВАТТ ХХК

Дулаан хуримтлуулж халаах төхөөрөмж

3

Шугам Инженеринг ХХК

Цахилгаан халаагуур

4

Буман Хүү Трэйд ХХК

Дулаалгын материал /Полеуретан хөөс/

5

Эко ноос ХХК

Барилгын дулаалгын материал

6

Монгол базальт ХК

Барилгын дулаалгын материал

7

Хос цамхаг ХХК

Ахуйн цахилгаан халаагуур

8

“Атмор” ХХК

1. Дулааны хангамжийн симтем /цахилгаан зуух, радиатор, шугам холболт, гэрийн ухаалаг баттерей/
2. Бохирын септик систем /септик тунгаагч сав, бохирын худаг, шугам хоолой, шүүрүүлэх талбай/

9

“Минжзанд” ХХК

Шалны цахилгаан халаагуур

10

“Мега Хийт Солюшн” ХХК

1. Мега хийт пааран халаагуур
2. Конвектор халаагуур
3. Инфра улаан туяаны халаагуур
4. Цахилгаан, гаазан халаагуур

11

“УЛЬТРАСОНИК” ХХК

1. Шөнө дулаан хадгалагч /ETS200, ETS300, ETS400, ETC250, ETC340/
2.Хананы конвектор /CNS100, CNS150, CNS200, CNS250/
3.Хурдан халаагч /CKR 20S, CBS 20S/ 
4.Инфра туяаны халаагуур /IW120, IW180/

12

ГЭГЭЭН ӨРГӨӨ ХХК

Дулаалгын эрдэс хөвөн 

13

“Минжит Харз Булаг” ХХК

Шалны халаалтын систем

14

“Росторг” ХХК

Байшингийн дулаалгын материал

15

“Далайсамин” ХХК

Халаалтын цахилгаан зуух /бойлер/ 

16

“Гэрэлтэх нарны туяа” ХХК

Цахилгаан усан халаагуур

17

“Райсин Девелопмент Мануфактуринг” ХХК

1.Ухаалаг цахилгаан бойлер /битүү хэлхээ/ RDM03-6кВт-220В, RDM03-8кВт-220В, RDM03-10кВт-220В, RDM04-10кВт-380В  2. Ухаалаг цахилгаан бойлер /задгай хэлхээ/ RDM01-6кВт-220В, RDM01-8кВт-220В, RDM01-10кВт-220В, RDM02-10кВт-380В

18

Кореа Кабель ХХК

Шалны халаалт /хавтан халаалт, гуурсан халаалт, плёнкон халаалт, хулдаасан халаалт/

 

 


 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.