
Биений юм нь охидын хувьд анх удаагаа хэзээ ирэх нь тухайн хүний биеийн онцлогоос хамаарч 12-14 насанд ихэвчлэн ирдэг байна.
Сарын тэмдэг гэдэг нь бэлгийн дааврын нөлөөгөөр тодорхой хугацааны мөчлөгтэйгээр умайн салст давхарга ховхрон үтрээгээр цус болон гадагшлах үзэгдлийг хэлнэ.
Энэ үед бага хэмжээний 3-4 хоолны халбага буюу 40-60 мл цус, бусад эдийн хамт гадагшлах ба ихэвчлэн 3-7 хоног үргэлжилнэ. Сарын тэмдгийн мөчлөг 21-42 хоногтой байж болох ба дунджаар 28-35 хоногтой байдаг.
Охидын сарын тэмдгийн мөчлөг эхний үед тогтворгүй байж болох ба аажимдаа 1-2 жилийн дараа тогтмолждог.
Сарын тэмдгийн үеийн хямрал
Зарим охидод сарын тэмдгийн үеийн хямрал тохиолдоно. Энэ нь ямар нэгэн өвчин биш юм.
Сарын тэмдгийн хямралд:
• Маш их ядрах
• Уур уцаар хүрэх
• Санаа зовох, эсвэл сэтгэл хямрах
• Гэдсээр базалж өвдөх
• Ууц нуруу хөшиж өвдөх
• Бие сульдах
• Бөөлжих, гүйлгэх
• Толгой өвдөх
• Ухаан алдах гэх мэт шинжүүд дан болон хавсарсан байдлаар илэрч болно.
Сарын тэмдэг нь өвчин биш учраас ямар нэгэн зовиур шаналгаа байх ёсгүй. Хэрвээ дээрх шинж тэмдгүүд дангаар болон хавсарч илрэх, сарын тэмдгийн үед гарах цусны хэмжээ ихсэх ба багасах зэрэг өөрчлөлт илэрвэл заавал мэргэжлийн эмчид хандана.
Хэр их өвдөх нь хэвийн бэ?
Сарын тэмдгийн өмнөх болон эхний өдөр бага зэрэг дуншиж өвдөх нь хэвийн гэж ойлгож болно. Гэхдээ бүр сургуулиасаа чөлөө авах, гараа ч хөдөлгөх тэнхэлгүй болтлоо өвдвөл “Байдаг л юм” гээд тоохгүй өнгөрч болохгүй. Мөн сарын тэмдгээс бусад үед умай,өндгөвч буюу хэвлийн хэсгээр өвдвөл асуудал байна гэсэн үг. Иймээс эмчид хандан зөвлөгөө аваарай.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.