Монголчууд дэлхийг яаж удирдах вэ?

Twitter Print
2015 оны 01-р сар 25-нд 09:01 цагт
Мэдээний зураг,

Монгол орон 21-р зуунд яг л харанхуй дунд тэмтчих адил зүгээ олохгүй явна. Ямар улс төрийн идеологи Монголд таарах, ямар эдийн засгийн бодлогыг баримтлах зэргээ бид өнөөдрийг хүртэл төлөвлөөгүй л байна. Тэгвэл Монголын эдийн засгийн ирээдүйн талаар Монголчууд хэрхэн яаж дэлхийг удирдах талаар бичье. Монголчууд дэлхийг удирдаж чадна гэсэн итгэлтэй байвал чадаж л таарна. Бид чинь жирийн нэг үндэстэн биш хүн төрөлхтнийг удирдаж явсан түүхтэй хүмүүс шүү дээ.

Бидэнд дахиад боломж бий

Улс төр эдийн засаг нь нэг зоосны хоёр тал шиг хоорондоо нарийн уялдаа холбоотой салшгүй хүчин зүйлүүд. Улс төргүйгээр эдийн засгийг ойлгоно гэж байхгүй. Монгол улсын өнөөгийн эдийн засгийн тогтолцоо нь free market economy буюу чөлөөт зах зээлийн эдийн засаг дээр суурилдаг. Ингэснээрээ төр эдийн засгийг зохицуулахын оронд хутгалдаж луйвар хийж ард түмнээ шулж эхэлдэг. Чөлөөт зах зээлийн эдийн засгийг баримталж хөгжсөн орон байдаггүйг олон улсын жишээнээс харж болно. Монгол улс чөлөөт зах зээлийн эдийн засгийг баримталсанаас хойш аж үйлдвэрийн комбинатаа, томоохон үйлдвэрүүдээ хувьчлаад устгачихсан, бүх зүйл хувьд байх ёстой гэсэн хаана ч байхгүй мухар сүсгийг дагаж намираад юу ч үгүй болоод үлдсэн.

Үнэндээ бидний дуурайх дуртай АНУ чөлөөт биш хамтын зах зээлийн эдийн засагтай гэдгийг бид өнөөг хүртэл ойлгосонгүй. Мөн Америкийн хөгжлийг үндэстэн дамнасан корпорацууд нь авч явдаг. АНУ-д улс төрийн хоёр нам нь ээлжлэн төр барьдаг. Хэрвээ АН ялвал social market economy буюу хамтын зах зээлийн эдийн засгийн, БНН ялвал консервативизм дээр суурилсан үндэстний эдийн засгийн бодлого явуулдаг мөн хамтын зах зээлийн эдийн засаг дээр суурилна. Гэхдээ АНУ-ын улс төрийн намууд Монголын намуудаас нилээд ялгаатай онолын сайн суурьтай, үнэт зүйлтэй, зорилготой байдаг гэдгийг анхаараарай. Зөвхөн АНУ-ын эрх ашгийн төлөө л ажилладаг. Монгол шиг олигархижсан, гэр бүлжсэн улс төр эдийн засагтай биш.

Консервативизм гэвэл зөвхөн сайн уламжлалыг л хэлнэ гэдгийг анхаарах хэрэгтэй.

Монголд консервативизмийг айраг уух, бөх барилдах зэрэгтэй хольсноор энэ үзэл ерөөсөө орж ирсэнгүй. Консервативизмийн талаар мэдлэгтэй хүн байхгүйгээс хүн төрөлхтний хөгжлийн нэгэн чухал ойлголт ямар ч үнэ цэнэгүй болж хэн нэгний мэдэмхийрэл болоод өнгөрсөн. Консервативизмийг уламжлал хэмээн буруу ойлгож Монгол улсын эдийн засгийн стратеги хөгжлийг МАА, уул уурхай гэж тодорхойлж байгаа нь хүн төрөлхтний хөгжлөөс ухарсан явдал юм. АНУ, Их Британы зэрэг улсуудад улс төрийн барууны чиглэлийн намууд нь либериалист биш консерватив үзэлтэй байдаг ба эдгээр намууд нь өөрсдийн орны уламжлалын сайн, үр өгөөжтэй талыг нь авч хөгжүүлдэг.

Түүнээс биш өнөөгийх шиг уламжлал гэсэн нэрийн дор найр наадам хийж, архидаж, одон медал тараадаггүй. Энэ бол уламжлал биш сүйрэл мухар сүсэг. Монголчууд бид уламжлал гэж яаг юуг ойлгохоо тодорхойлох хэрэгтэй. Манжийн дарлалд дарлагдсан, уруудсан, доройтсон түүхийн хар барааныг уламжлал гэж үзэж болохгүй. Монголын консервативизмийг ярина гэвэл 13-зууны үеийн хүчирхэг ИХ МОНГОЛ улсын тухай л ярина гэсэн үг. Бидний өвөг дээдэс морин дэл дээрээс буулгүйгээр дэлхийн талыг эзэлсэн гэдгээсээ түр татгалзаад бодит амьдрал руу оръё.

ИХ МОНГОЛ улсын үед Монголчууд бид хүн төрөлхтний түүхэнд дэлхийн чөлөөт худалдааны тогтолцоог бий болгож, дэлхийн нэгдсэн татварын тогтолцоог бүрдүүлж, үндэстэн бүр өөр өөрийн шашин шүтлэгтэй байх, энх тайвнаар зэрэгцэн орших боломжтой гэдгийг батлан харуулсан их түүхтэй. Өнөөгийн даяарчлагдсан дэлхийн тогтолцооны үндэс суурийг тавьж, хүн төрөлхтөнд хамтдаа зэрэгцэн амьдрах боломжтой гэдэг цоо шинэ түүхийн хуудсыг бичиж чадсан юм. Монголчууд бид өнөөдрийн үндэстэн дамнасан корпорацын, консервативизмын үндэс суурийг тавьчихаад түүхийн нугачаанд мартчихсан нь эмгэнэлтэй.

Тиймээс Монголын консервативизм гэвэл тэр нь 13-р зууныг л ярина гэсэн үг. Түүнээс биш хагарал бутрал, манжийн дарлал, феодалын бурангуй ёснууд Монголын уламжлал огтхон ч биш. Консервативизм гэвэл зөвхөн сайн уламжлалыг л ярина. Өнөөдөр Монголын консервативизмийг яаж босгох вэ гэдэг том асуулт биднийг хүлээж байна. Нэгэнт Монголчууд глобалчлал болон капитализмыг амжилттай эхлүүлж чадсан болхоор үүнийгээ 21-р зууны мэдлэг боловсрол болон менежментээр сайжруулж дахин дэлхийд өрсөлдөх, дэлхийг манлайлах хэрэгтэй. Дэлхийн худалдааны сүлжээг бий болгож маш амжилттай хэрэгжүүлж байсан шигээ орчин үеийн мэдлэг болон менежментээр корпорацуудаа хөгжүүлэн дэлхийн зах зээлд гаргах. Корпорацид хүн бүхэн хөрөнгө оруулалт хийж, хүн бүр түүнээс ашиг хүртэж болдог механизм үйлчилдэг.

Иргэн бүрийн баялгийг нэгтгээд үндэстний баялаг болгон, илүү том зах зээл дээр, илүү өргөн боломжийг ашиглаж чаддаг. Капитализм нь инновацаар л оршин тогтнодог, Монголд инновацийг ойлгохгүй, дэмжихгүй байгаа нь Монгол улсыг хөгжүүлэхийг хүсэхгүй байгаа хүмүүсийн хувийн ашиг сонирхол увайгүй үйлдэл юм. Консерватимизмийн эдийн засаг нь сонгодог либерал, шинэ либерал, хамтын зах зээлийн эдийн засгийн хэлбэрүүдтэй байдаг. Сонгодог болон шинэ либерал эдийн засаг нь дураараа авирлагчдыг, хувиа бодогчдыг төрүүлэн улс орныг санхүү, эдийн засаг, нийгмийн хямралд хүргэдэг учраас Монгол улсад хамтын зах зээлийн эдийн засаг л таарна. Дэлхийн түүхэнд гарсан хямралууд нь либерал эдийн засгийн бодлогыг баримталж, хэрэгжүүлсэнээс л үүдэлтэй байдаг.

Тиймээс Монгол орон улс төрийн хувьд барууны консерватив, зүүний социал демократ идеологитой байж, эдийн засгийн хувьд үндэстний ашиг сонирхолыг дэмжсэн, хүн бүрт ашиг нь хүрч чадах хамтын зах зээлийн эдийн засагтай байх учиртай. Өнөөдөр 13-р зууны Монголын үүргийг 21-р зуунд АНУ гүйцэтгэж байна. АНУ болон дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын үндэстэн дамнасан (“multinational corporation”, “transnational corporation”-дэлхийн олон орныг хамарсан худалдаа, борлуулалт, үйлдвэрийн сүлжээтэй үндэстэн дамнасан корпорацуудыг хэлнэ ) корпорацууд дэлхийн эдийн засагт голлон тоглож байна. Транснационал болон мултинационал корпарацууд нь олон улсыг хамарсан үйлдвэр борлуулалтын сүлжээтэй байдаг бол Глобал корпорацууд эрдэм шинжилгээ, судалгааны сүлжээтэй байдгаараа давуу талтай байдаг.

Монголд эдгээр корпорацуудын хэлбэрүүдийг хөгжүүлж байж л Монгол улс дэлхийн хөгжилтэй, дэлхийн зах зээлтэй холбогдоно. Тэгж чадсанаар Монгол хүн баталгаатай хангалуун амьдралтай болно. АНУ-д микро түвшинд чөлөөт зах зээлийн эдийн засаг үйлчилдэг бөгөөд харин макро түвшинд гараад ирхээрээ хувьцаат компани хэлбэрээр хамтын зах зээлийн эдийн засгийн дүрмээр тоглодог. Хамтын зах зээлийн эдийн засаг хувийн хэвшилийг ерөөсөө үгүйсгэдэггүй харин ч улсаас дэмжиж хөнгөлттэй зээл, буцалтгүй тусламжуудаар татаас олгодог. Харин юунд төрөөс татаас өгч, татварын орчныг нь хөнгөлөх вэ гэдэг нь хамгийн чухал асуудал юм. Монгол шиг архи, тамхи зэрэг хорт зүйлд дэмжлэг өгдөггүй, талх, сүү зэрэг хүн амын үндсэн хэрэгцээнүүдэд дэмжлэг үзүүлдэг.

Мэдлэгт тулгуурласан эдийн засаг Монголын хөгжлийн гарц

Консервативизм дээр суурилсан үндэстэн дамнасан корпорацууд л General motors, dell, apple дэлхийн зах зээл дээр өрсөлдөж чадна. Тухайн улс үндэстний төлөө, улс үндэстний онцлогийг илэрхийлсэн, үндэстний ашиг сонирхолыг илэрхийлсэн корпорацуудыг бий болгох нь аливаа улсын эдийн засгийн хөгжлийн гарц юм. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжсэн либерал эдийн засгийн бодлого нь улс орныг амиа бодсон бэртэгчингүүдээр дүүргэж эрлийз эдийн засагтай болгодог. Үндэстэн дамнасан корпарацуудыг бий болгохын тулд дэлхийд өрсөлдөхүйц мэдлэг боловсрол, ажиллах хүчин, эрдэмтэн мэдлэгтнүүд, техник технологи хэрэгтэй.

Үндэстэн дамнасан корпораци нь өөрөө мэдлэгийн эдийн засаг, мэдлэгийн нийгэм, өндөр технологи дээр суурилдаг учраас дэлхийн улс орнууд энэ чиглэлд боловсон хүчнээ бэлтгэж байна. Монгол улс хүн ам цөөтэй учраас дэлхийн зах зээлтэй холбогдож чадсанаар дэлхийн хөдөлмөрийн хүчийг ашиглаж чадна.
Хөгжилд хүрсэн дэлхийн тэргүүлэгч орнууд бүгд үндэсний хөрөнгө оруулалтын сангуудыг байгуулан түүгээрээ эдийн засгаа дэмжсэний үндсэн дээр амжилтанд хүрсэн байдаг. Монгол улсад үндэстний хэмжээний томоохон корпорацуудыг байгуулан түүнийгээ дэлхийн зах зээлтэй холбоход дэмжлэг үзүүлэх хөрөнгө оруулалтын сан, дэлхийн зах зээл дээр Монголын корпорацуудын эзлэх хувийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтын сан байгуулах хэрэгтэй.

Монголоос дэлхийн хэмжээний томоохон корпарацуудыг төрүүлэхэд 2 зам байна.

1. Standard and Poor’s-ийн шилдэг 500 дотор орох хэмжээний үндэстний корпорацуудыг үүсгэх
2. Standard and Poor’s-ийн шилдэг 500 дотор орсон корпорацуудыг худалдаж авах
Үндэстний хэмжээний томоохон корпорацуудыг бий болгохын тулд боломжтой дээрхи 2 аргуудыг зэрэг ашиглаж чадсанаар богино хугацааны дотор хөгжилд хүрч чадна. Тиймээс мэдлэгт тулгуурласан хөгжилийн бодлогыг боловсруулж, мэдлэгийг үнэлж сурах хэрэгтэй байна. Монголын өнөөдрийн эдийн засгийн тогтолцоо Монгол орныг сүйрүүлэхээс илүү зүйлийг өгч чадахгүй гэдэгтээ санал нийлээд хурдхан хагацсан нь дээр. Монголын хүн амын 60%-ийг ядуу зүдүү, өлсгөлөн, ноорхой амьдруулж буй чөлөөт эдийн засгийн тогтолцоог ашиглан луйвраар баяжсан өнөөгийн эрх баригчдад хүн төрөлхтний ирээдүйн хөгжлийн талаар мэдлэг огчхон ч байхгүй, тэд зөвхөн яаж устгах сүйрүүлхээ л мэднэ.

Тиймээс ард түмэн хувь заяандаа эзэн нь байж Монголын ирээдүйг аврахын тулд зөв сонголт хийхээ битгий мартаарай. Монголын консерватив эдийн засгийн бодлого нь хамтын зах зээлийн эдийн засагтай нягт уялдаатай хөгжсөнөөр нэг ч Монгол хүнийг баялгийн гадна үлдээхгүй тийм системийг бий болгож чадна. Монгол хүн бүр хангалуун, аз жаргалтай амьдрахад хүрэлцээтэй эдийн засгийн эрх чөлөөнд хүрч чадна. Мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлсэнээр Монгол хүн бүр дэлхийн хэмжээний мэдлэгтэй бардам амьдарч чадна. Монголчууд бид өнөөдрийн бэртэгчин зан, тамын тогооны үлгэрээсээ салж, Дэлхийн Монголын төлөөх ариун үйлсийг хэрэгжүүлж чадна. Эдийн засаг гэдэг хүнийг, улс орныг баталгаатай амьдруулахад хамгаас чухал зүйл.

Монгол улс хамтын зах зээлийн эдийн засгийг хэрэгжүүлж чадсанаар Монгол хүн бүрийг хангалуун амьдруулж чадна.
Дэлхийг удирдахад:
Дэлхийн хүн: үнэн мэдлэгтэй, өндөр ёс суртахуунтай
Дэлхийн улс төр: консерватив болон социал демократ улс төрийн идеологи
Дэлхийн эдийн засаг: хамын зах зээлийн эдийн засаг, үндэстэн дамнасан корпорацууд
Дэлхийн шинжлэх ухаан: өндөр технологи, нанотехнологи, биотехнологи
Эдгээрийг хөгжүүлж чадвал Монгол улс хүн төрөлхтнийг удирдаж чадна.

Монголын хөгжлийн стратеги:

Дэлхийн баялгийг хуваарилалтыг, зах зээлийг хараад бүс нутгуудаа дараах байдлаар хуваана:
Баруун бүс: төв нь Ховд. Африк, Дундад ази, Төв азитай холбогдох стратегитэй байна. Цаашид эдгээр улсуудын зах зээлтэй холбогдон хөгжих.
Зүүн бүс: төв нь Дорнод. Зүүн ази, Америк тивтэй холбогдох стратегитэй байна. Цаашид эдгээр улсуудын зах зээлтэй холбогдон хөгжих.
Хангайн бүс: төв нь Хөвсгөл. ОХУ, Европ тивтэй холбогдох стратегитэй байна. Цаашид эдгээр улсуудын зах зээлтэй холбогдож хөгжих.
Говийн бүс: төв нь Өмнөговь. Хятад, Энэтхэг, Австрали, зүүн өмнөд азийн орнуудтай холбогдох стратегитэй байна. Цаашид эдгээр улсуудтай холбогдон хөгжих.
Монгол улсын нийслэл: Хархорин хот байна. Улс төрийн, эдийн засгийн, шинжлэх ухааны төв байна. Монголын түүхийн хамгийн том дурсамжтай, санамжтай газар нийслэлээ байгуулах ба тэр нь Хархорин хот юм.

Монгол улсын хөгжлийн стратеги нь эдгээр бүсүүд дээр суурилан дэлхийн зах зээлд гарах боломжтой болно. Бүс нутгууд нь өөр өөрийн онцлогийг харуулсан эдийн засаг, шинжлэх ухаан, аж үйлдвэрийн паркуудтай байна. Бүс бүхэн төмөр зам, авто зам, агаарын замаар холбогдож, мэдлэгийн нийгэм, мэдлэгийн эдийн засагт тохирсон дэд бүтцүүдтэй байна. Хөгжлийн стратегаа тодорхойлж хэрэгжүүлсэнээр Монгол улс дэлхийг удирдаж чадна.

Монгол улс зөв, мэдлэг дээр суурилсан улс төртэй байж чадвал өндөр хөгжилтэй улс болоход ойрхон байна. Харин Монголын хөгжлөөс хойш нь татаж буй зүйл бол мэдлэггүй харанхуй улс төрчид юм. Чадаагүй хүмүүсийг чадна гэж ахин итгэж найдаад юу ч олж долоохгүй гэдгийг анхаараарай.
Авгайгаасаа өөр хүн таньдаггүй, мэдэх мэдлэггүй, итгэх итгэлгүй, ёс суртахуунгүй, мухар сүсэгт автсан, авлигач өнөөгийн улс төрчид Монголын хөгжлийн талаар огчхон ч бодох хүсэлгүй бөгөөд зөвхөн өөрийн утсан улаан амины төлөө л улс төр хийж ард түмнийг шулж амьдарч байна. Олигархууд зөвхөн өөрийн махан биеэ өнөөгийн амьдралаа л бодно, Монгол улс цаашид хөгжинө, Монголын үрс эх орондоо амьдрана гэдгийг тэд огтхон ч бодохгүй.

Мэдлэггүй харанхуй улс төрөөсөө салж байж л Монгол улсад хөгжил ирнэ. Мэдлэггүй харанхуй улс төрөөс салахын тулд мэдлэггүй харанхуй улс төрчдөөс эхлээд салах ёстой. Ард түмний баялгийг луйвардаж алга болгож буй, амьдралыг нь там болгож буй эрх баригчдад ахиад итгэж болохгүй. Хангалттай луйвардаж, доромжлуулж, халаасыг нь дүүргэж өгсөн болхоор одоо хангалттай гэж хэлээд шинэ үеийг, шинэ хүнийг сонгох хэрэгтэй. Хамгийн их итгэж найдаж болох тэр л хүнийг сонгох хэрэгтэй. Итгэлтэй хүн гэж мэдлэгтэй, эх оронч хүнийг хүнийг л хэлнэ. Мэдлэгтэй боловсролтой, эх оронч хүн л Монгол орныг хөгжүүлхээс биш авлигачд, луйварчид хөгжүүлэхгүй. Тэдэнд хөгжүүлье гэсэн сэтгэл, мэдлэг ч байхгүй. Олигтой хөтөлбөр, мэдлэг боловсролтой хүн ч байхгүй шүү дээ.

Монгол улсад шинэ цаг, хөгжил дэвшил удахгүй ирнэ. Харин Монгол хүн таны сонголт, таны шийдэл л шинэ Монголын бүтээнэ гэдэгт итгэх хэрэгтэй. Шинэ Монголыг хамтдаа бүтээцгээе.

Д.Санчир 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (122.201.19.74) 2015-01-26 14:12
      • 0
      • 1

      хувьчлал гэж хууль ёсны хулгай хийхийн нэр ажгуу

      Хариулах

    • gal

      (218.49.88.10) 2015-01-26 13:20
      • 0
      • 1

      yag unen.Har Horin hotiig huuchnaar ni'Har Horum'gej nerlevel iluu tohiromjtoi.

      Хариулах

    • ойдаа

      (202.179.12.6) 2015-01-26 11:01
      • 0
      • 2

      хувьчлана гэдгийг зөвхөн хар аминдаа авна гэж ойлгодог нөгөө хамтын өмч гэхээр бүр үзэхгүй Гэхдээ АнУ ч бай бусад улс бүгд л хамтын өмчтэй ЭНэ нь байгаль болон нийгмийн хэмжээний үйлдвэрлэлийг хуьцаалан эзэмшинэ гэсэн үг ингэхэд хувьцаа эзэмшигчид ч хариуцлагтай өмчийн эзэн гэдгнээ ухаарна Гүйцэтгэгчид ч хариуцлагатай болох тэгээд ногдол ашгаар дамжуулж хувиа хүртэх. Гэтэл үүнийг манайх зориуд хөгжүүлэхгүй байгаа 1991 оноос хойш энэ талаар засаг төр ганц ч удаа иргэддээ ойлголт өгөөгүй Яагаад гэвэл засгаар нь дүүрэн ганцаараа авах гэсэн хүмүүс байсан юм чинь.тэгээд л урьд нь бүх хүмүүс оролцож бий болгосон нийгмийн баялаг хэдхэн хүний гарт очсон доо. одоо ч гэсэн уул уурхайгаас 2 шуудай нүүрсний үнэтэй хувьцаа өгсний нь учры нь ч олоогүй нь ихэнх нь л байж байна. хувьчлана гэж хувааж салгахын нэр биш. бүтнээр нь байлгаад нийтээрээ хуулийн дагуу эзэмших боломж илүү байна.ард түмэн ч нээрээ цагаан цаас түүн дээр юу ч бичиж болно гэсэн Мао-гийн үг үнэн л юм даа

      Хариулах

    • Зочин

      (122.201.28.4) 2015-01-26 10:30
      • 2
      • 0

      soliotoi xynii udriin temdeglel shig yu bicheed soliorood bgaa syg be...ireedyid bx bxgyigee shiidex asuudal tulgaraad bxad yxsen baluunii delxiig udirdax be..3 saya xynee ayataixan amidaruulchixaj chadaxgyi xudlaa ardchlal gej xutsaj xyn tolgoitoi byxen bi gej soliordog iim xogiin niigem yxer gegdeg mgl-chuudad ynexeer zoxixgyi shyy dee,xarin xatuu garaar shyysiig ni shaxaj bj l degend oruulna..

      Хариулах

    • kuk

      (103.9.90.228) 2015-01-26 09:59
      • 0
      • 1

      gurvan say hurehgui hunee udirdaj chadahgui baij delhiig udirdah tuhai yarih n her zohimjtoi ve

      Хариулах

    • Бата

      (202.21.100.210) 2015-01-26 09:55
      • 0
      • 2

      Гэгээлэг сайхан зүйл бичсэн таньд баярллаа, бас ажлын амжилт аз жаргал сайн сайханыг хүсье.Бид үнэхээр өөр сонголт хийх цаг болжээ.Үүнийг дийлэнх ухаалаг боловсролтой хүмүүс хүлээж дэмжиж байгаа.Гол нь бид хамтрах нэгдэх

      Хариулах

    • OORIIGOO YAAY GEJ BAIJ

      (112.72.13.246) 2015-01-25 20:55
      • 0
      • 1

      YUN DELHIIG UDIRDAH VE OORIIGOO YAAY GEJ BAIJ

      Хариулах

    • иргэн

      (112.72.13.244) 2015-01-25 20:45
      • 0
      • 2

      Манай Монголчуудад эв нэгдэл, нэг зорилгынхоо төлөө хамтдаа зүтгэх чадвар үнэхээр дутагдаж байна.Ихэнхдээ утга учиргүй талцан хэрэлдэх нь үнэхээр өрөвдөлтэй санагдахгүй байна гэж үү.? Энэ зарим улс төрчид,зарим намуудын араншинг яах вэ? Бие, биенээ зүхсэн, хараасан, үзэн ядсан хачин араншинтай хүмүүс цөөнгүй байгаа бололтой. Магадгүй Монголчуудын дийлэнх олонх нь уужуу сайхан сэтгэлтэй л дээ. Тийм хүмүүсийн буянаар өөдлөх байлгүй дээ. Манайхны зарим хэсэгт үзэл бодлоо илэрхийлэх, хувь хүний эрх чөлөөгөө эдлэхдээ бусдыг утга учиргүй харааж зүхэх,юу дуртайгаа зохиож бусдыг гүтгэх, доромжлох гэж ойлгосон тал байж магадгүй тийм хэсэг байна. Энэ мэт нь тун харамсалтай.

      Хариулах

    • зочин

      (103.10.23.93) 2015-01-25 20:04
      • 0
      • 1

      Санал нэг байна Гэхдээ Монголчууд ирээдүйд дэлхийг сүнсээр нь удирдах байх

      Хариулах

    • bataa

      (202.72.245.59) 2015-01-25 19:50
      • 0
      • 1

      Ganbaatar Nyamdorj geh metiin bas Baterdene geh ylsyydiig heleed bnaa daa

      Хариулах

    • зочин

      (122.201.31.73) 2015-01-25 19:29
      • 0
      • 1

      ухсэнийх нь дэлхийг удирдах удахгуй дотроосоо отоод дуусах гэж байж

      Хариулах

    • Зочин

      (122.201.21.133) 2015-01-25 18:15
      • 0
      • 1

      Setguulchid bitgii eh ornoo muulj bichij bai mon avligachid odoo ard tumniihee mongonoos savraa tatah tsag bolson shuu? eh ornyhoo hogjild huvi nemree oruulah tsag boljee?

      Хариулах

    • Хаагий

      (218.100.84.139) 2015-01-25 15:59
      • 0
      • 1

      шинэ соргог, утоп зүйл бичиж байгаа нь ч нэг талаараа болж л байна. Ер нь асуудал зөндөө л байнаа. Тэр болгоныг худлаа чадахгүй гээд байвал амьсгаа чигээрээ л үлдийшдээ. Яадий үнээс ч илүүг сэтгэж ярьж л байялдаа. Гоё л байнашд. Угаасаа ардчилсан нтр нийгэмд байгаа л гээ биздээ. бүгдэд нь таалагдах албагүйшд.

      Хариулах

    • Зочин

      (103.229.122.220) 2015-01-25 15:37
      • 0
      • 1

      Хөдөөний өмхий үнэр гэнэ үү.Мөн солиорч байна даа.Эцэг эх нь үнэхээр Монгол гарал үүсэлтэй юм бол арай ч ингэж донгосмооргүй юм. Малчин Монголын үр сад гэдгээ мартчихсан хэрэг үү.Газрын гаваас гарсан юм шиг л хөөрцөглөж байх шив дээ.

      Хариулах

    • ub

      (103.9.90.228) 2015-01-26 10:01
      • 0
      • 1

      huduuniihun ulaanbaatariig ustgaj baina daa

      Хариулах

    • ЁСТОЙ Л ҮХЭР

      (182.160.2.57) 2015-01-25 15:17
      • 0
      • 0

      ДООДОХ ЛАЛАРААС ЯГ ХӨДӨӨНИЙ ӨМХИЙ ҮНЭР ХАН ХИЙЖ БАЙХ ЧИНЬ.БАС АЛКАШ

      Хариулах

    • үхэр

      (182.160.6.61) 2015-01-25 13:41
      • 0
      • 0

      Эхлээд цэл үмхий хошногоо арчиж сур!!!! үүнд 20-30 н жил хэрэгтэй Санчираа чинийхээр яг одоо яах ёстой вэ? Бид маш жижиг хүсэлтэй нэг шил архи хамжиад авах тухай л боддог байсан одоо яг хэвэндээ л байна дээгүүр хэдэн хулгайч нар байгаа доогуур хэдэн гуйлагчингууд өөр юм ярих хэрэгтэй

      Хариулах

    • Зочин

      (123.121.216.22) 2015-01-25 13:39
      • 0
      • 0

      Saihan moroodol,Saihan gegchiinh ni zuud l baina daa. Ter delhii undesten damnasan corporatsuud ni manai ulsiin dotoodiin niit buteegduunii dungees heden arav dahin iluu horongotoi sh dee. Bid yugaaraa tend horon oruulah dee. he he. Ene niitlel sanaa avah yum bas bainaa avahaa avch hyaahaa hayana bizdee

      Хариулах

    • Зочин

      (123.121.216.22) 2015-01-25 13:39
      • 0
      • 0

      Saihan moroodol,Saihan gegchiinh ni zuud l baina daa. Ter delhii undesten damnasan corporatsuud ni manai ulsiin dotoodiin niit buteegduunii dungees heden arav dahin iluu horongotoi sh dee. Bid yugaaraa tend horon oruulah dee. he he. Ene niitlel sanaa avah yum bas bainaa avahaa avch hyaahaa hayana bizdee

      Хариулах

    • Зочин

      (112.72.13.240) 2015-01-25 12:51
      • 0
      • 0

      Юун дэлхийг удирдах вээээ Үүнийг бичигч больчмоор юм Өөрсдөө тосоо 100 граммаар талхаа таллаж авч байгаа эдийн засагтай Монгол байж юун ихийг боддог юм Ичдэггүй юмуу Хайран цаг

      Хариулах

    • Зочин

      (122.201.21.155) 2015-01-24 10:59
      • 0
      • 1

      oorsdiigo ch udirdaj chadhgu hevtj baij yun delhii

      Хариулах

    • Зочин

      (122.201.24.56) 2015-01-24 14:04
      • 0
      • 0

      yag zow yun delhii uursdiiguu oligtoi udirdah heregtei

      Хариулах

    • Зочин

      (84.23.57.146) 2014-11-20 04:29
      • 1
      • 0

      Мэдлэгтэй боловсролтой, эх оронч хүн л Монгол орныг хөгжүүлНЭ ЭНЭ яг зөв ФИЛОСОФИ шүү МОНГОЛЧУУД АА

      Хариулах

    • zochin

      (150.129.140.183) 2014-10-07 21:02
      • 1
      • 0

      odoonii uls turchduus salj baij mongol uls hugjih ni oilgomjtoi bolson.

      Хариулах

    • Зочин

      (103.229.122.30) 2014-09-28 13:58
      • 0
      • 2

      жинхэнэ харанхуй тэнэглэл

      Хариулах