Гитлерийн нууцаас: Нисдэг таваг

Twitter Print
2016 оны 05-р сар 01-нд 13:35 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн дайны үеийн архивыг нууцын зэрэглэлээс гаргасан нь түүхчид, сэтгүүлчдэд сайхан боломж олгосон. III Рейхын төмөр хаалганы цаана маш олон нууц байсан. Түүхчид Рейхын олонд задраагүй нууцуудыг ил болгоход Орос, ХБНГУ, АНУ, Их Британийн тусгай албадын нууцын зэрэглэлийн архивуудыг ялалтын 60 жилийн дараа нээлттэй болгосон нь их боломж үзүүлсэн. Маш их нууцлаж байсан баримтууд олон нийт төдийгүй эрдэмтдийн гайхашралыг өнөөдөр төрүүлсээр байна. Чухам ямар баримтуудыг хүн төрөлхтөөс нууцалж байсан бэ?

Герман-“нисдэг таваг”-ны эх орон

Гитлерийн “нисдэг тавагны” тухай кино хийсэн Discovery теле сувгийн сэтгүүлчид мэдээллээ дэлхий нийтэд цацсан нь хамгийн их шуугиан тарьсан. Энэ түүх өнгөрсөн зууны 40-өөд оноос эхтэй. Германы залуу инженер Андреас Эпп радарт илэрдэггүй, ачаа тээвэрлэлт ба маневр хийх өндөр чадвартай “зээрэнцэг” хэлбэрийн нисдэг аппаратын тухай төслөө "Люфтваффе"-ын удирдалгад илгээсэн боловч ямар нэгэн хариу хүлээж аваагүй байна.

Гэтэл 1943 онд Эпп түүний төслийг Прагын ойролцоох “Шкода” үйлдвэрт хэрэгжүүлж байгааг мэдсэн бөгөөд албан тушаалаа ашиглан үйлдвэрт орж өөрийнх нь зургаар хийсэн “нисдэг тавгийг” харжээ.

Эппийн мэдээллийг Италийн инженер Жузеппе Беллонце баталсан байдаг. Тэрээр 1950 онд дараахь мэдэгдлийг хийсэн байдаг. “Герман, Итали хоёр янз бүрийн зориулалттай диск хэлбэрийн нисдэг аппаратуудыг бүтээсэн. Тухайлбал, хүнд зэвсэгтэй, тээврийн, хорлон сүйтгэх ажиллагааны, дайсны радио холбоог сарниулдаг” гэх мэт. Английн нисэх хүчний түүхийн шинжээч Генри Стивенс “СС-ийн захилгаар 15 ширхэг нисдэг тавгийг бүтээсэн байдаг. Аппарат доороо сэнстэй, тийрэлтэт хөтлөгчтэй байсан” гэж батладаг.

1944 онд “Нисдэг чононуудын” анхны туршилтыг хийсний дараа Гитлер өөрийн холбоотон Муссолини дээр очиж гайхуулж байсан гэдэг. Нисдэг тавгийг харсан Дуче-гийн ойр хүрээнийхэн сэтгүүлчдэд “Энэ үнэхээр жирийн биш зүйл байсан. Нисдэг таваг тойрог хэлбэртэй дундаа плексигласаар хийсэн нисгэгчийн кабинтай. Тавагны доороос тийрэлтэт хөдөлгүүрийн гал маналзаж байсан” гэж ярьжээ. Одоо 88 настай Муссолоний цэргийн зөвлөх байсан Луиджи Ромерс ч эдгээр яриаг баталдаг..
Гэхдээ нисдэг тавагнууд техникийн дутуу шийдлээсээ шалтгаалан байлдааны талбарт хэрэглэх боломжгүй байв.

1945 оны 5 дугаар сард Улаан армийг ирэхээс өмнөхөн Прагийн “Шкода” үйлдвэрийг дэлбэлж, техникийн бүх зургуудыг устгасан байдаг.

Нисдэг тавагны эцэг Андреас Эпп амьд үлдсэн. Түүнийг Америкт очиж ТТГ-ын захиалгаар нисдэг тавгаа үргэлжлүүлэн бүтээж байсан гэж ярьцгаадаг. Энэ мэдээллийг АНУ-ын Шинжлэх ухааны нээлтийн Үндэсний институтын илтгэл батладаг.Институтын шинжээчид 1980-аад оноос АНУ-ын янз бүрийн нутаг дэвсгэрт үзэгдэх болсон нисдэг тавагны тухай маш олон мэдээллийг шинжлэн судлаад “Нисдэг тавгийг Америкийн цэргийн үйлдвэрт хийсэн. Нууцлаг аппаратууд нь АНУ-ын Зэвсэгт хүчний тээврийн хэрэгсэл” гэсэн шуугиант дүгнэлтийг гаргасан.

Чухам үүгээр л нисдэг тавагнууд Америкийн цэргийн баазуудын ойр харагддаг, түүнийг Америкийн цэргийн нисэх хүчин довтолдолгүйг тайлбарлаж болох юм. Эрдэмтэд “нисдэг тавагны өндөр хурд, хөдөлгүүрийн чимээ байхгүй, радарт өртөхгүй өндөрт нисдэг зэрэг нь дирижаблийн онцгой нэг хувилбар байх боломжтой” гэж дүгнэдэг. Гэхдээ эрдэмтэд Пентагон ийм том төслийг (нээлтийг) өнөөг хүртэл дэлхий нийтээс яаж нууж чадсаныг тайлбарлаж чадахгүй байна.

Р.Этүгэн

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.