Хүн эрүүл байхын нэг үндэс бол тайван сайхан унтаж амрах юм

Twitter Print
2021 оны 08-р сар 26-нд 16:08 цагт
Мэдээний зураг,

Хүн эрүүл байхын нэг үндэс бол тайван сайхан унтаж амрах юм. Хүн өдөр ажилласан бие сэтгэлийн ачааллаа шөнө нь унтаж амарснаар тайлж, дараа өдөр ажиллах эрч хүчийг нөхөн авч байдаг. Тиймээс нойроо зөв зохицуулан тохирох хэмжээгээр унтаж амарч байх нь чухал. Хүн шөнийн цагт унтахгүй байснаар хийг үүсгэх тул амар тайван унтах хэрэгтэй. Хэрэв шөнө ажиллах, эсвэл аливаа шалтгаанаар унтаагүй тохиолдолд маргааш нь хоол идэлгүйгээр унтаагүй хугацааныхаа хагас төдий хугацаанд унтаж байх хэрэгтэй.

Хэрэв шөнө нойр сэргэг буюу унтаж чадахгүй байвал бүлээн сүү, тараг, махны шөл зэрэг бүлээн, шимтэй идээ унд идэх, гүнждийн тос зэрэг үрийн тосоор толгойд иллэг хийн, чихийг бага зэрэг бүлээтгэсэн тостой хөвөнгөөр бөглөвөл хийн бэлгэ чанар дарагдан унтаж амарна. Эдгээр арга хэмжээг авсан ч шөнө нойр сэрвэлзэн унтаж чадахгүй байгаа бол ямар нэгэн ужиг өвчнөөс болсон хэрэг. Тухайлбал, зарим нэг бөөрний өвчний үед нуруу чилэн, шилэн хүзүү хөших зэрэг шинж гарахын хажуугаар шөнө унтаж чадахгүй болох зовуурь давхар илэрдэг. Энэ үед нойрыг арвидуулах дээрх эмчилгээг хийсэн ч өвчний угийг дарахгүй бол дахин дахин нойр сэрвэлзэн унтахгүй. Тиймээс энэ мэт тохиолдолд эмчид хандан оношлуулж, тухайн өвчинд чиглэсэн эмчилгээг хийлгэх нь нэн тустай.

Эх сурвалж: Мамба дацан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.