
Улсын Ерөнхий прокурорын газарт прокурорын байгууллагаас энэ оны нэгдүгээр сард хийсэн ажил, олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Энэ үеэр хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хаагдсан нийт зургаан хэргийг сэргээн шалгах болсон тухай Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат хэлэв. Эдгээр зургаан хэрэгт УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарын “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх хэрэг багтаж байгаа аж. Мөн хоёр нь орон нутгийн хэрэг гэдгийг хэллээ.
Тэдэнд холбогдох хэргийг 2018 оны 9 дүгээр сард шүүхэд шилжүүлэх саналтайгаар шилжүүлсэн ч хэрэг удааширсаар хөөн хэлэлцэх хугацаа нь дуусч, хэрэгсэхгүй болгож байсан юм.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Irgen
(107.72.162.50) 2020-04-08 14:54JDY chidee Undarmaagaas ehleed shalgaachee Manangiinhan oorsdoo bhoor hyn alsan ch shalgagdahgyi umaa Nomtoibayr yasan be
Хариулах
Irgen
(107.72.162.50) 2020-04-08 14:54JDY chidee Undarmaagaas ehleed shalgaachee Manangiinhan oorsdoo bhoor hyn alsan ch shalgagdahgyi umaa Nomtoibayr yasan be
Хариулах