УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаярт холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ

Twitter Print
2020 оны 04-р сар 30-нд 09:18 цагт
Мэдээний зураг,

АТГ-аас 73 хэргийг шүүхэд шилжүүлсэн саналтай прокурорт шилжүүлсэн байна. Эдгээр хэргийн дийлэнх нь олны анхаарал татсан, төрийн өндөр, хариуцлагатай албан тушаал хашиж байсан этгээдүүдэд холбогдох хэргүүд байна. Тухайлбал, 

  • Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатад холбогдох хэрэг; 
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир нарт холбогдох хэрэг;

  • УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт холбогдох хэрэг; 
  • Монгол Улсын сайдаар ажиллаж байсан М.Энхсайханд холбогдох хэрэг;

  • Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ц.Оюунбаатар, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн даргаар ажиллаж байсан Д.Жаргалсайхан нарт холбогдох хэрэг;

  • Монгол Улсын Засгийн газар, “Айванхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айванхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үйл явцад холбогдох хэрэг;

  • Нийслэлийн Өмчийн харилцааны газрын орлогч даргаар ажиллаж байсан Д.Ариунбаатарт холбогдох хэрэг;

  • Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн мэргэжилтнүүдэд холбогдох хэрэг;

  • Нэр бүхий шүүгч нарт холбогдох хэрэг;

  • Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Гаалийн газрын улсын ахлах байцаагч Я.Очирбатад холбогдох хэрэг;

  • “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувь, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг худалдан авсантай холбогдох хэрэг;

  • “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү нарт холбогдох хэрэг;

  • “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Ц.Даваацэрэн нарт холбогдох хэрэг

Эх сурвалж: АТГ 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.