Нэмэлт сүү хэрэглэдэг хүүхэдтэй ээж нарт өгөх зөвлөгөө

Twitter Print
2021 оны 02-р сар 18-нд 10:28 цагт
Мэдээний зураг,

-Хөхөнд сүү орохгүй байх

- Хөхний сүү хүүхдийг цатгаж хүрэлцэхгүй үед

- Гадуур ажилтай хөхүүлэх боломжгүй үед

- Эхийн эрүүл мэндийн байдал таагүй үед

- Хүүхдийн жин хэвийн хэмжээнд хүрэхгүй, нэмэгдэхгүй байгаа үед

Ийм олон шалтгааны улмаас ээж бид нар хүүхдээ аргагүйн эрхэнд нэмэлт сүүнд оруулдаг билээ.

1. Нэмэлт сүү бол эхийн сүүг орлуулж чадахгүй ч гэсэн тодорхой хэмжээгээр аминдэм, эрдсээр тогтмол хангаж өгдөг. Гэхдээ таны хөхний сүү бага ч гэсэн хамаагүй тогтмол хөхүүлэхийг хичээгээрэй. Мэдээж хүүхэд цадахгүй ч олон өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлааг авч, хүүхдийн тархи мэдрэлийн тогтолцоо хөгжинө.

Хөхний сүүний ач тус

Хүүхдийг дараах өвчнөөс сэргийлнэ.

Суулгалт

Хоол боловсруулах замын өвчин

Амьсгалын халдварт өвчин

Хүүхдийн өсөлт, бойжилт, дархлалын ба төв мэдрэлийн тогтолцоо, арьс зэрэг эрхтний өсөлт хөгжлийн хангадаг.

Вирус, шимэгч хорхойн эсрэг хүчин зүйлс агуулдаг.

Хөхөөр хооллох үед хоол боловсруулах тогтолцоо хурдан хөгжиж, харийн уураг нэвтрэн орж, харшил үүсгэхээс урьдчилэн сэргийлдэг.

Хүүхдийн дархлалын тогтолцооо гүйцэд хөгжихөд нөлөөтэй.

Хүүхдийн тархи, мэдрэлийн хөгжилд онц чухал ач холбогдолтой цистейн, таурин амин хүчлүүд агуулдаг.

Хөхний сүүнд А, С амин дэм хангалттай хэмжээгээр агуулагддаг.

Хөхний сүү хүүхдийг 2 нас хүртэл нь хэрэгцээт А амин дэмээр бүрэн хангана.

2. Нэмэлт сүүг өгөхдөө угж хэрэглэх болдог шүү дээ. Иймээс угжны ариун цэвэр №1 асуудал болно Иймээс угжаа өдөр бүр тогтмол халуун усанд буцалгаж, цэвэрлэж хатааж байх шаардлагатай. Ингэснээр угжны үүсэлттэй гэдэсний өвчнөөс сэргийлэх боломжтой байдаг.

3. Нэмэлт сүүний халууныг тохируулж өгөх хэрэгтэй Хэт халуун сүү байнга уулгавал хүүхдийн ходоод гэдсийг хямрааж, баас хатаана. Харин хэт хүйтэн болговол хүүхдийн гэдсээр хатгуулж өвднө.

4. Цагаар хүүхдээ хооллох нь хамгийн чухал. Хүүхдийн ходоод маш бага хэмжээтэй байдаг. Гэтэл том шиг сэтгээд нэг дор их хэмжээгээр өгвөл хүүхэд цадахаа мэдэхгүй учир уугаасаар байгаад сүүлдээ сүүгээрээ огиулдаг аюултай.

5. Аль болох нэмэлт сүүнээс татгалзаж хөхний сүүгээ сайжруулах арга хэмжээнүүдийг аваарай.

6. Нэмэлт сүүг удаан хугацаагаар уухад хүүхдийн ходоод гэдэсний хэвийн хөгжил саатаж, маш амархан хямардаг болдог Үүнд суулгах, гүйлгэх, гэдсээр хатгуулах, гэдэс дүүрэх

Эдгээр шинж тэмдгүүд нь нэмэлт сүүнд агуулагдах хуурай сүүтэй шууд холбоотой байдаг. Иймээс нэмэлт сүү ууж байгаа хүүхдэд түүний ходоод гэдэсний хэвийн үйл ажиллагааг дэмжих үйлдэлтэй ногоон гоньдны тос ихээр агуулсан боннисан өдөр бүр уулгаарай.

7. Гэдэс нь дүүрдэг, хатгуулдаг хүүхдэд орой бүр массаж, иллэг хийж, гэдэсний хийг гадагшлуулах хэрэгтэй байдаг.

8. Хүүхдийн гэдсийг үргэлж, дулаанхан байлгаж байх хэрэгтэй. Энэ нь хүүхдийн хоол боловсруулах эрхтний цусан хангамж хэвийн явагдахад чухал үүрэгтэй байдаг.

Эх сурвалж: Himalaya doctor

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.