Цөмийн энергийн газраас зургаан төсөл хэрэгжүүлэхээр зэхжээ

Twitter Print
2014 оны 09-р сар 12-нд 11:56 цагт
Мэдээний зураг,

Дэлхий нийт цөмийн хэрэглээний аянд мордож, ашиг тусыг нь хүртээд олон жилийг ардаа орхижээ. Тиймээс цөмийн технологийн олон давуу талыг дэлхий нийтээр таниж, бүх зүйлийг цөмийн технологийн тусламжтайгаар илүү боловсронгуй, зардал багатайгаар хэрэглэх дэвшилтэт технологийг эрэлхийлэх болсон. Тиймээс манаь улс энэ тал дээр илт анхаарч, иргэдийн ташаа ойлголт илаар болж байгаан сайшаалтай. Нөгөө талаар Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газраас бүтээлч ажлуудыг хэрэгжүүлэн, ашиг тусаа өгч эхэлсэн билээ. Тодруулбал, Цөмийн энергийн газраас тодорхой зургаан төслийг Олон улсын атомын энергийн агентлагтай хамтран хэрэгжүүлэхээр зэхснээ дуулгалаа. Өнөөдөр анагаахын салбар бол тэр чигтгээ цөмийн тусламжтайгаар эмчилгээ оношилгоо хийж ирсэн. Тэр ч хэрээр манай улсын анагаахын салбар хөгжингүй шатанд нэгэнт гарчихсан. Эрхтэн шилжүүлэх, эрт оношлохоос эхлээд энэ салбарын олон дэвшлийг дурдаж болно.

Тэгэхээр Цөмийн энергийн газраас энэ салбарт "Радио иммунологийн лабораторийг шинэчлэх, сайжруулах", "Гурав хэмжээст зураглалд суурилсан зайн туяан эмчилгээг нэвтрүүлэн зайн эмчилгээний чанарыг сайжруулах" гэсэн төслүүдийг хэрэгжүүлэхээр болжээ. Мэдээжийн хэрэг энэ төслүүдийн сонсож санал бодлоо солилцохоор манай анагаахийн салбарын эрдэмтэн мэргэд болон Хавдар судлалын үндэсний төвийнхөн ирсэн байв. Өвчлөл, тэр тусмаа хавдарын өвчин газар авч залуужиж байгаа үед дээрх төслүүд томоохон нөлөөлөл үзүүлнэ гэдгийг мэргэжпийн багийнхан итгэл төгс хэлж байна лээ. Үүний зэрэгцээ "Цацрагийн хяналтын лабораторийн чадавхийг бэхжүүлэх" гэсэн төсөл бий. Бид өглөө мандах нарнаас эхлээд байгалийн болон ахуйн олон хэрэглээнээс цацраг туяа авч байдаг билээ. Тэгэхээр энэ цацрагийн хэмжээг хянах чадавх сайжирч улмаар Халдварт өвчин судлалын төв, Клиникийн нэгдүгээр эмнэлэг, Геологийн төв лабораторийн гэх мэт ажиллагсадын цацрагийн шарлагын тунг илүү хурдан шуурхай, нарийвчлалтай тогтоох юм байна.

Энд манай улсад нэн хэрэгтэй, ашиг тусаа өгөх нэг том төсөл байгаа нь малын өвчнийг анагаах тухай юм. Тодруулбал, "Шүлхий болон бог малын мялзан төст өвчин зэрэг хил дамжин халдварлах өвчнийг эрт, шуурхай оношлох". Манай улсын хувьд мал аж ахуйн орон тиймдээ ч малчдын толгойны өвчин болсон эдгээр өвчлөлийг эрт таслан зогсоох нь чухал ач холбогдолтой. Гэтэл бид ганц байгаа баялгаа экспортод гаргаж чаддаггүй. Учир нь дээр дурдсан хил дамжин халдварлах малын өвчин элбэг байдагтай холбоотой. Энэ тал дээр нарийн шинжилгээ оношилгоо дутмаг учраас гадагшаа гаргаж болдоггүй. Харин энэ төсөл хэрэгжиснээр махны экспортын чиглэлд жим нээгдэх нь. Хамгийн наад зах нь монголчууд бид ч эрүүл мах идэх боломж бүрдэж байна. Түүнчлэн энэ төсөл нь малчин айл бүрт хүрэхээрээ онцлог юм билээ. Энэ төслийн хүрээнд манай мал аж ахуйн эрдэмтэн докторууд, Мал эмнэлгийн хүрээлэнгийнхэн ч санал бодлоо дэлгэрэнгүй хэлсэн. Махны экспорт бий болно гэдэг улс орны эдийн засагт ч томоохон нөлөөлөл үзүүлнэ гээд олон талын ашиг тусыг дурдаж болно.

Мөн нөгөө нэг төсөл нь "Говь цөлийн бүсдэх газрын гүний усны хөдөлгөөнийг изотоп техник ашиглан тогтоох" тухай төсөл. Зөвхөн монголчууд төдийгүй дэлхий нийтээр усны аянд мордохдоо тулж байгаа энэ цаг үед яах аргагүй нүдээ олсон төсөл мөн. Тэр тусмаа манай орны говь цөлийн бүсэд усны хангамж ямар байдгийг надаар хэлүүлэх юун.

Бид өнөөдөр цацраг идэвхт бодис хадгалах, хог хаягдпыг агуулах тухай өдөр шөнөгүй ярьдаг. Зарим нь ч улстөржүүлэн цөмийн хаягдал булах гэнэ, булшлах гэнэ хэмээн цуурч л байдаг. Тэгвэл улс орныхоо онцлог, өнөөдрийн байдалд нийцсэн нэг төсөл бол "Цацрар идэвхт хаягдлыг хадгалах байгууламжийн урьдчилан боловсруулах үйл ажиллагааг сайжруулах" төсөл байгаа юм.

Ийнхүү Цөмийн энергийн газраас тодорхой зургаан төслийг Олон улсын атомын энергийн агентлагтай хамтран хэрэгжүүлэхээр зэхэж байгаа нь өнөөдрийн нийгэмд эерэг тусгалаа өгсөн томоохон ажил юм. Хамгийн наад зах нь бидний сайн мэдэх малын мах эрүүлжиж, хүн ард маань эрүүл махаар хооллоод зогсохгүй, махаа экспортод саадгүй гаргахаар улс орны эдийн засаг тэлэхээс эхлээд олон эерэг үр дүнг дурдаж болно.

С.Баяр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.