Европт коронавирусын халдварын улмаас нас барсан иргэдийн ⅔ нь эрэгтэйчүүд байна

Twitter Print
2020 оны 04-р сар 09-нд 11:43 цагт
Мэдээний зураг,

ДЭМБ дахь Европын бүс нутгийг хариуцсан захирал Ханс Клугегийн мэдээлснээр Европт коронавирусын халдварын улмаас нас барсан иргэдийн ⅔ нь эрчүүд байгаа аж.

Тэрээр энэ талаар өнгөрсөн лхагва гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр дурджээ. Түүний хэлж байгаагаар коронавирусын халдвар авсан эрчүүдийн нас баралтын хувь яагаад эмэгтэйчүүдээс илүү байгаа нь одоогийн байдлаар тодорхойгүй байгаа гэнэ. Түүнчлэн Европт нөхцөл байдал хүнд хэвээр байгаа учраас коронавирусын халдварын тархалтын эсрэг авсан арга хэмжээнүүдээ сулруулах болоогүй гэдгийг Ханс Клуге онцолжээ.

Коронавирусын халдвар зүрх судас, амьсгалын замын архаг хууч өвчтэй, даралт ихсэх эмгэгтэй, чихрийн шижинтэй хүмүүст илүү хүнд хэлбэрээр илэрч байгааг эрдэмтэд нотлоод байгаа билээ. Тэгвэл зарим мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар эрчүүд эмэгтэйчүүдээс илүү тамхи татах, архи согтууруулах ундаа хэрэглэх зэрэг хорт зуршилтай байх нь их, үүнээс болж дээр дурдагдсан өвчин эмгэгээр эрчүүд эмэгтэйчүүдээс илүү өвчлөх нь элбэг учраас коронавирусын халдварын улмаас эрчүүд нас барах нь элбэг байгаа аж.

Эх сурвалж: NHK

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.