Эмэгтэй буудагчид өнөөдөр ганцаарчилсан төрөлд өрсөлдөнө

2014 оны 09-р сар 12-нд 11:32 цагт
Мэдээний зураг,

Испани улсын Гранада хотод буудлага спортын дэлхийн аваргын тэмцээн үргэлжилж байна. Өнөөдөр эмэгтэй тамирчид ганцаарчилсан төрөлд өрсөлдөх аж. Манай бүсгүйчүүдийн багийн төрөлд мөнгөн медаль хүртэж дээд амжилт тогтоосон бол ганцаарчилсан буудлагад О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг, Г.Нандинзаяа, О.Янжинлхам, Ч.Нарантуяа нар өрсөлдөх юм. Урьдчилсан шат 15:00 цагт эхэлж шигшээ буудлага 18:00, 20:00 цагаас болно. Буудлагын спортоор 1992 оны Барселонагийн Олимпоос гавъяат тамирчин Д.Мөнхбаяр анхны хүрэл медалийг эх орондоо авч ирж байсан бол 2008 оны Бээжингийн наадмаас О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртэж байсан.

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.