Оргодлуудыг хайх ажиллагааг нийслэлд зогсоожээ

Twitter Print
2014 оны 09-р сар 12-нд 11:00 цагт
Мэдээний зураг,

Цагдан хорих 461-р ангиас оргосон хоёр сэжигтнийг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилсээр байна. Энэ сарын 04-нд оргосон Б.Амарбаясгалан, Э.Вантөмөр нарын гэрэл зураг бүхий эрэн сурвалжилж байгааг зарласан хуудас нийтийн тээвэр болон хотын гудамжаар нааж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж мэдээлэл өгсөн хүнд нэг сая төгрөгийн шагналтай хэмээн зарлаж байгаа ч өнөөг болтол олдоогүй байгаа.

Тэгвэл оргодлуудыг нийслэл хотод хайх ажиллагааг цуцалж эрлийн ажиллагааг орон нутагт шилжүүлсэн тухай эх сурвалж мэдээлсэн юм. Ингэсэн нь нийслэлд байхгүй хөдөө орон нутаг руу зугтан гарсан хэмээн таамаглаж байгаатай холбоотой аж.

Оргодол сэжигтэн Б.Амарбаясгалангийн хувьд өнгөрсөн гуравдугаар сарын 27-28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх “Их-Орд” худалдааны төвөөс олон тооны гар утас хулгайлсан хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байжээ. Ингээд дөрөвдүгээр сард цагдан хоригдсон бөгөөд ар гэрийнхэн нь байнга уулздаг байсан бөгөөд түүний хувьд эхнэр, хүүхдийн хамт амьдардаг байжээ. 

Нөгөө сэжигтэн Э.Вантөмөрийн хувьд эмэгтэйчүүдийг залилж эд хөрөнгийг нь авдаг байсан аж.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.