
Английн премьер лигийн дөрөвдүгээр тойргийн тоглолтууд энэ амралтын өдрүүдэд үргэлжилнэ. Лигийг тэргүүлж буй “Челси”-“Суонси” багууд учраа таарсан нь хамгийн ихээр сонирхол татаж байна. Мөн “Арсенал”-“Манчестер Сити”, “Эвертон”-“Вест Бромвич Альбион”, “Сандерлэнд”-“Тоттенхэм Хотспур”, “Сток Сити”-“Льестер Сити”, “Саутхэмптон”-“Ньюкасл”, “Кристал Палас”-“Барнли”, “Ливерпуль”-“Астон Вилла” бямба гарагт тоглох бол ням гарагийн үдэш “Манчестер Юнайтед”-“КПР” тоглоно. Харин 15-ны шөнө “Халл Сити”-“Вестхэм Юнайтед” учраа таарсан аж.
Гурван тойргийн дараах байдлаар “Челси”, “Суонси” 9 оноотой, “Астон Вилла” 7, “Манчестер Сити”, “Ливерпуль”, “Тоттенхэм” багууд 6 оноотой хүснэгтийг тэргүүлж байна.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505