Алдарт гурвалын нэг Фанта хэрхэн мэндэлсэн бэ

Twitter Print
2022 оны 04-р сар 19-нд 09:30 цагт
Мэдээний зураг,

ДЭЛХИЙН БҮТЭЭГДЭХҮҮН: "Фанта"-г Дэлхийн хоёрдугаар дайны үед 1940 онд нацист Германд зохион бүтээсэн гэдгийг цөөхөн хүн мэддэг гэнэ.

Гитлерийн эсрэг барууны эвслийн хоригийн улмаас Германд кока кола үйлдвэрлэхэд шаардлагатай сироп нийлүүлэхийг зогсоосон үе байв.

Герман дахь Кока-Колагийн салбарыг хариуцаж байсан Макс Кайт тухайн үед Германд элбэг байсан орц найрлагад тулгуурлан шинэ бүтээгдэхүүн гаргахаар шийджээ.

Шинэ ундааны гол бүрэлдэхүүн хэсэг нь алимны нухаш болон шар сүүний (бяслаг үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн) байв.

Үүссэн ундаа нь шар өнгөтэй хэдий ч амт нь одоогийн хамгийн түгээмэл болсон улбар шар "Фанта"-аас тэс өөр байв.

Уг ундааны хэдхэн сар болсон анхны нэр нь Kite бөгөөд сурталчилгаандаа "Төсөөлөлдөө ашигла" (германаар - "Fantasie") гэсэн уриа хэрэглэж эхэлжээ. Маркетингийн багийн нэг гишүүн Жо Книпп эндээс үүдэн ерөөсөө л "Фанта" гэж хэлснээр алдарт гурвалын нэг Фанта мэндэлсэн байдаг

Г.Сэржхорол

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.