Монголын "романтик гурав"-ын зураг сенсааци дэгдээв

Twitter Print
2013 оны 11-р сар 19-нд 16:16 цагт
Мэдээний зураг,

Монголд хип хоп дууны суурийг тавьсан анхдагчдын нэг  “Люмино” хамтлагийнхан шинэ уран бүтээлдээ ороод тун завгүй яваа. Тус хамтлаг нэг хэсэг тус тусынхаа мөрийг хөөсөн ч хип хопчид хамтын уран бүтээлээ сэргээж, томоохон хэмжээний тоглолт хийх тухайгаа фэнүүддээ дуулгасан билээ. 

Тэгвэл саяхан "Люмино" хамтлагийн ахлагч Баажий буюу Б.Батхишиг, “ТВ-Коктейл” хамтлагийн жүжигчин Э.Цолмонбаяр, А.Өнөржаргал нартай хамт нэг оронд хэвтэж буй зураг нь фэнүүдийнх нь анхаарлыг ихээр татсан бололтой. 

Тэдний хэн, хэн нь өдгөө гэр бүлийн амьдрал зохиосон төдийгүй хоёр гурван хүүхдийн аав болсон учраас ийнхүү аягласан зургууд нь яах аргагүй олны анхаарлыг татав. Харин уран бүтээлч залуус үүнийгээ нэгэн клипний зураг авалтын үеэр авахуулсан гэдгээ найз нөхөддөө дуулгасан бөгөөд чухам ямар дуу болон хэний зохиомжтой клип хийлгэснээ ихэд нууцалж байгаа юм.

Ямартай ч, тун удахгүй “Люмино” хамтлагийн Баажий “ТВ-Коктейл”-ийн Цоомоо, Өөскө хоёрыг өвөртөө “оруулсан” сонирхолтой клип тун удахгүй үзэгчдийн хүртээл болох нь дамжиггүй. 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.