Гэртээ майонез хийх арга

Twitter Print
2021 оны 02-р сар 10-нд 15:04 цагт
Мэдээний зураг,

Холын Францад үүсэж Оросоор дамжин манай оронд бүрмөсөн суурьшсан төмсний салатны гол орц нь майонез байдаг.  Гэхдээ хүнсний бүтээгдэхүүний чанар, хадгалалт асуудал үүсгэх болсон өнөө үед гаднаас майонез худалдаж авах нь өндөр эрсдлийг дагуулах зүйлсийг нэг болжээ.  Тиймээс гэрийн эзэгтэй нартаа зориулж өөрийн гараар амтат майонез хийх жорыг зааж өгөхөөр бэлдлээ. 

Орц: - 400г орчим майонез хийхэд орох бүтээгдэхүүн.

Өндөг -  2ш

Нимбэг - 1/2(тал нимбэг)

Тос -  330г ямар нэгэн амт үнэр бага тос

Гич - 1,5 цайны халбага

Давс - 1/2 (тал жижиг халбага)

Хийх арга:

- Холигчоо крем зуурдаг тохиргоо дээр нь тохируулна.  /гар холигч бас болно/ Өндөг, давс, гичээ холигчинд хийж хольж хутгана. Минут хэр хугацаанд хутгасны  дараа дээрээс нь тосоо маш багаар нэгэн жигд хэмээр холилдож буй өндгөн дээрээ хийж мөн сайтар хутгана. 

Аажим аажмаар тос нэмэгдэх тусам улам зуурмаг тань улам өтгөрнө. Ийнхүү өтгөрсөн майонез дээрээ нимбэгийн шүүсээ шахаж холино. Зуурмаг өтгөрөхгүй ба шингэн хэвээр байвал ахин тэвчээртэй хутгаарай. Бэлэн болсон майонезаа шилэнд хийгээд хөргөгчдөө хийхэд илүү өтгөрч биежиж өгдөг.  Энэхүү өөрийн гараар хийсэн майонезийг 7 хоног хөргөгчинд хадгалж болно.  

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.181.179.217) 2021-07-11 16:37
      • 0
      • 0

      өндөг нь болцон өндөгний шар юмуу түүхий өндөгний шар юмуу ххэ

      Хариулах