Грек вакцинд хамрагдаагүй иргэдэд тавих шаардлагуудаа чангатгалаа

Twitter Print
2021 оны 08-р сар 26-нд 12:10 цагт
Мэдээний зураг,

Грекийн Эрүүл мэндийн яам коронавирусын эсрэг дархлаажуулах ажлыг эрчимжүүлэхийн тулд коронавирусын эсрэг вакцинд хамрагдаагүй иргэдэд тавих шаардлагуудаа чангатгахаар төлөвлөжээ. Орон нутгийн сонинд бичсэнээр Грекийн Эрүүл мэндийн сайд Василис Кикилиас 2021 оны 9-р сарын 13-наас 2022 оны 3-р сарын 31 хүртэл олон нийтийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор коронавирусын эсрэг вакцинд хамрагдаагүй иргэдэд тодорхой шаардлагуудыг тавих шийдвэр гаргажээ.

Уг шийдвэрийн дагуу коронавирусын эсрэг вакцинд хамрагдсан гэсэн сертификатгүй эсвэл коронавирусын халдвар аваад эдгэрсэн гэсэн эмчийн бичиггүй иргэдийг кафе, баар, зоогийн газар, шөнийн клуб, амралт чөлөөт цаг өнгөрүүлэх төвүүд рүү оруулахгүй ба вакцинд хамрагдаагүй иргэд театр, кинотеатр, музей, фитнессийн төвөөр үйлчлүүлэхээсээ 48 цагийн өмнө PCR эсвэл коронавирус илрүүлэх түргэвчилсэн шинжилгээнд хамрагдсан байх ёстой аж.

Грекийн Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр коронавирус илрүүлэх түргэвчилсэн шинжилгээ 10 евро, лабораторийн шинжилгээ 20 еврогийн төлбөртэй байх аж.

Түүнээс гадна Грекийн засгийн газар коронавирусын халдвар илрүүлэх шинжилгээг үнэ төлбөргүй хийхээ зогсоож байгаа ба ингэснээр иргэд коронавирусын эсрэг вакцинд идэвхтэй хамрагдаж эхэлнэ гэж үзэж байна. Аялал жуулчлалын салбарт ажилладаг, коронавирусын эсрэг вакцинд хамрагдаагүй ажилчид 7 хоногт 2 удаа түргэвчилсэн шинжилгээнд хамрагдах ёстой ба шинжилгээний төлбөрөө өөрсдөө төлөх аж.

Үнэ төлбөргүй шинжилгээнд зөвхөн коронавирусын эсрэг вакцинд хамрагдсан болон коронавирусын халдварын шинж тэмдэг тод илэрч байгаа иргэдэд хийх ба олон нийтийн газруудад иргэд бүгд амны хаалт зайлшгүй зүүх ёстой гэсэн шийдвэр гаргажээ.

Өнөөдрийн байдлаар Грекийн хүн амын ойролцоогоор 53 хувь нь коронавирусын эсрэг вакцинд бүрэн хамрагдсан байгаа ба эрх баригчид энэ тоог ойрын хугацаанд 70 хувьд хүргэх зорилго тавьжээ.

https://www.interfax.ru/

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.