
Даралтаа буруу үзсэнээр 5-15 нэгж илүү заах магадлал бий. Тиймээс даралтаа үзэхийн өмнө дараах зүйлсийг мэдэх хэрэгтэй:
Даралтаа үзэхийн өмнө 5 минут тайван сууж хүлээх хэрэгтэй. Давсгаа сулла. Учир нь давсаг дүүрэн байхад даралт 10-15 нэгж илүү заадаг.
Даралтаа үзүүлж байхдаа хөлөө ачиж болдоггүй. Учир нь хөлөө ачсан үед даралт 2-8 нэгж илүү заадаг.
Хөлийн улыг газар бүрэн тавих хэрэгтэй. Учир нь хөлөө өлмий дээр тулсан үед даралт 5-10 нэгж илүү заадаг. Сандал дээр сууж байгаа бол сандлын түшлэгээ бүрэн налаарай.
Учир нь сандлын түшлэг бүрэн налаагүй үед 5-10 нэгж илүү заадаг.
Хувцас, ханцуйн гаднаас даралт хэмждэггүй. Учир нь хувцасны гаднаас хэмжсэн үед даралт 10-40 нэгж илүү заадаг.
Даралтаа үзүүлж байхдаа ярьж болохгүй. Учир нь даралт хэмжих үед ярихад 10-15 нэгж илүү заадаг.
Даралтын аппаратаа зүрхэн тушаа байрлуул. Учир нь даралт хэмжих аппаратыг буруу байрлуулсан бол 10-13 нэгж илүү заадаг.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.