
Мэргэжлийн сүмогийн их аварга Какүрюү М. Ананд Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлтээ өнгөрсөн сард гаргасан тухай эх сурвалж мэдээлжээ.
Түүний хувьд Хакүхо М.Даваажаргал, Кёкүтэнхо Н.Цэвэгням нартай адил дэвжээний ояката болохын тулд иргэншлээсээ татгалзаж байгаа аж. 2019 оны есдүгээр сарын 16-нд Их аварга Какүрюү М.Анандын багш нас барсан билээ. Мэргэжлийн сумо бөхийн Изүцү дэвжээний ояката, сэкивакэ асан Сакахоко нас барснаар тус дэвжээ багшгүй болсон бөгөөд бөхчүүд нь Мичинокү дэвжээнд шилжиж очиж барилдаж буй.
Тиймээс дэвжээгээ хаалгахыг хүсээгүй М.Ананд эх орныхоо иргэншлээс татгалзан, Японы улсын иргэн болох хүсэлтээ Монгол Улсын төрийн байгууллагад өнгөрсөн сард гаргасан байна. Тэрбээр Монголын иргэншлээс татгалзсан дөрөв дэх сүмоч болж буй юм. Өмнө нь сэкивакэ Кёкүтэнхо Н.Цэвэгням, Асасэкирю Б. Дашням, Хакүхо М.Даваажаргал нар тус тус иргэншлээсээ татгалзаж байв.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Би
(68.234.176.99) 2019-11-11 10:16Чадаж байгаа газраа амьдарч байвал болоо ш дээ.Тэндээс зөндөө хөрөнгө оруулалт монгол руу орж ирж байгаа.Монголд юу хийх юм авилгал бузар бүхэн үүрлэсэн газар.
Хариулах
Зочин
(46.135.79.230) 2019-11-10 19:40Yasan hanaj tsadadgui shunal we
Хариулах
Мgl
(66.181.184.46) 2019-11-10 18:34Гөлөгнүүд
Хариулах
Uuuuu
(66.181.184.236) 2019-11-10 16:01Ter n deer
Хариулах
Зочин
(64.119.16.199) 2019-11-10 15:49Zailtsan garuud vee
Хариулах