Тас хар бургер

Twitter Print
2014 оны 09-р сар 12-нд 07:13 цагт
Мэдээний зураг,

Хүн төрөлхтөн энэ ертөнц дээр тас хар өнгөтэй бургер бий болно чинээ санасангүй. Гэтэл ямагт этгээд зүйл сэдэж явдаг Япончууд өчигдрөөс буюу есдүгээр сарын 9-ны өдрөөс хар  чизбургер худалдаанд гаргажээ. Мэдээж ердийн бургерт ордог махан таташ, бяслаг, хөвсгөр зөөлөн талх байлгүй яахав. Харин тэр бүгд болоод амталсан сүмс нь хүртэл бүгд тас хар өнгөтэй болсон тухай The Independent мэдээлсэн байна.

Burger King компаниас гаргаж байгаа энэ шинэ бүтээгдэхүүн Японоор Kuro Burger хэмээн (Япон хэлэнд kuro гэдэг нь "хар") нэрлэдэг бөгөөд  2012 оноос  Япон зоогийн газруудад үзэгдэж эхэлсэн аж. Тэр үед харин зөвхөн талх нь хулсны нүүрсээр харлуулсан өнгөтэй, наймаалжнаас гаргаж авсан будгаар өнгө оруулсан сүмстэй байсан гэнэ.

Харин жилийн өмнөөс хар бургерийн технологийг сайжруулж эхэлсэн бөгөөд Kuro Ninja гэх нэр өгсөн байсан бол энэ онд бүгдийг нь “харлуулж” орхижээ.

Burger King компаниас гаргаж байгаа олон төрлийн хар бургеруудын нэг Kuro Pearl ("Хар сувд") 480 иений (4,5 доллар) үнэтэй, мөн хар лооль, хар сонгино хар навчтай, ер нь бүхэлдээ хар "Хар очир эрдэнэ" (Black Diamond) бургерийг 700 иенээр (6,5 доллар) үнэлэн худалдаалж байгаа аж.

Үүгээр зогсохгүй тус компани ердийн хавчууртай талхыг улам төгөлдөржүүлэх оролдлого хийж байгаа гэнэ. Ингэх ер нь ямар хэрэгтэй байдаг байнаа гэж гайхмаар. Гэтэл хэдэн жилийн өмнөөс Японы эрдэмтэд хүнсний бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх арга олохын тулд хаягдлаас хүнсний тэжээл боловсруулж авах судалгаа шинжилгээний ажил хийж эхэлсэн бөгөөд Токио хотын муу усны сувагт тунаж үлдэх олон мянган тонн өтгөнийг хувилж үр дүнтэй ашиглах арга зам олсон байна.

Уг судалгаагаар эрдэмтэд бохир хаягдалд маш их хэмжээний нян протеин ялгаруулдагыг олж тогтоосон бөгөөд үүнийг ашиглан уураг нэмж боловрсруулсанаар зохистой үр дүнд хүрч чадсан байна. Ингээд хар бургер гарч ирсэн аж. Шинэ бүтээгдэхүүнийг хамгийн эхэнд туршиж үзсэн сайн дурынхан ердийн махнаас огт ялгагдхааргүй зүйл болсоныг тэмдэглэсэн байна.

Япончуудаас дутахааргүй Британий эрдэмтэд мөн дэлхийн уур амьсгалын тэнцвэрийг хадгалахын тулд мах, махан бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлах судалгааны ажил хийж эхэлсэн аж. Кембриж болон Абердиний их сургуулийн эрдэмтдийн мэдэгдсэнээр, 2050 он гэхэд дэлхийн агаар мандалд хүлэмжийн хий үлэмж ихсэж 80% хүртэл өсөх учир үүнээс зайлсхийхийн тулд мах, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрэлэлийг хязгаарлах ёстой аж. 

 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.