Австрали улс болон Монгол улсын боловсролын ялгаа: Монголд дүн, дипломны араас явдаг

Twitter Print
2022 оны 08-р сар 20-нд 11:06 цагт
Мэдээний зураг,

Австрали улс болон Монгол улсын боловсролын ялгаа. Миний бие Австрали улсад Master of Business Management чиглэлээр сүүлийн жилдээ суралцаж байгаа бөгөөд өөрт бодогдож сурч ухаарсан зүйлсээ хуваалцмаар санагдлаа.

Монголд зөвхөн дүн, дипломны араас явдаг (no quality)

2011 онд Монголын номер гэгдэх МУИС-д олон улсын харилцааны сургуульд элсэн орлоо. Заа ингээд оюутны амьдрал: лекц, семинар гээд л багшийн ярьж байгаа зүйлсийг хагас дутуу тэмдгэлсэн болоод , хичээлээ таслахгүй байвал ерөнхийдөө болчиж байгаа. Бие даалт гээд бодхоор 4 жил сайн найз google тэйгээ нөхөрлөөд хуулан ( copy and paste) гэдгийг их хийсээн нуугаад яахав, адилхан зөндөө оюутнууд байсан байх. Шалгалтыг бол жинхэнэ цээжний паянаараа өгдөг байсан гэхэд хилсдэхгүй байх, үсрээд л өмнөх өдөр нь юм уу тэр өдрөө хальт уншсан болоод л орно. Энэ хэмнэлээрээ явсаар 4 жил ч болж юм сураагүй гэхээр үгүй бас сайн юм толгойдоо хийсэн үү гэхээр эргэлзээтэй. Энд юу хэлэх гээд байна вэ гэхээр энэ 4 жил өөрөөс хичээл чармайлт бараг гараагүй юм байдгийг энд ирж сураад л ойлгож байна.

Австрали улс: диплом чухал ч гол нь чанар

Монголд амархан хэмнэлээрээ явж байтал төгсөж болдог гэсэн бодолтой эго өндөртөй залуу анхны магестрын лекцнд суугаад сэтгэлээр унаж билээ. Нөгөө гайгүй англи хэлтэй гэж өөрийгөө дүгнэж байсан хүн чинь багшийн лекцийг бараг ойлгохгүй шахуу яг дүлий хүн шиг шок. Харин надтай адилхан гадаад оюутнууд бүр би энэ хичээл дээрээс ийм зүйл сурах гэж ирсэн нтр гээд бүх хичээлийхээ программтай танилцаад , багштай мэтгэлцээд , би бол тэнд ер нь гайхаастай. Заа ингээд л өөртөө дүгнэлт хийж хэн ч биш юм байна гэдэг нотолгоо болж байгаан.

Хоёрт, бие даалтаа хийж өгвөө нөгөө л сурсан аргаараа google тэй найзалж байгаад нэг юм хийгээд явуулав аа. Тэгсэн бүүр шок гайгүй юм хийчлээ гэсэн 20 онооны бие даалтнаас 4 оноо нэмдэг нь (plagiarism and academic integrity) warning. Энэ нь чи google-ээс хуулсан байна мөн дүрэм зөрчсөн байна гэсэн санаа. Энд бүх оюутнууд хичээлийхээ материалтай танилцахдаа academic integrity гээд шударгаар яг өөрөө бие даалтаа хийнэ гээд жижиг тест өгөөд тэнцвэл хичээлийн материалаа үзэж болдог. Мөн бүх оюутнууд бие даалтаа цахимаар turnitin гээд программд оруулж шалгуулна. Тэр нь чамайг ямар эх сурвалжаас санаа авсан байна хаанаас хуулсан байна бүгдийн ил гаргаад ирнэ хэнийг ч хуурах боломжгүй. Заа ингээд анхны удаагийн лекц бие даалт нтр дээрээ бүтэлгүйтсэн хүн өөртөө дүгнэлт хийж хичээж сайн хийх ёстой юм байна гээд одоо бол дажгүй сайн болсоон . Эндхийн боловсролын систем маш хатуу бөгөөд хичээвэл чи тэнцэнэ аа гэхдээ шударгаар үгүй бол чи нэг хичээл багадаа 5000 австрали доллар төлөөд дахиад сур монгол мөнгөөр 12 сая орчим төгрөг. Энд онц авна гэдэг бол бараг бүтэшгүй даваа , ихэнх оюутнууд D,C үнэлгээ авна зарим мундагууд B+ бүр зарим нь унах тохиолдол цөөнгүй ингээд л 5000 долларын өрөнд орно. Ингээд энэ систем нь хүнийг маш олон талаар шахаж хичээхээс өөр аргагүй болгож байдаг юм шиг санагддаг. Дээрээс хүнийг маш олон чаддварт сургаж байгаа гэж ойлгодог. 1т Эндхийн ихэнх бие даалт reflection task - өөрийн бодлоо бичих буюу өөрийн үзэл бодлоо бусдад ойлгуулж итгүүлэх чадвар тулгах биш хоёрт, кейз анализ хийх юманд дүгнэлт хийхдээ олон талаас нь хардаг байх 3т бусдын өмнө илтгэл тавих өөртөө итгэлтэй болох. анх бараг багадаа 50 өөр өөр орны оюутны өмнө ярих сандардаг байсан одоо бол дасцоон. Аа тийн шалтгалт бол маш хатуу хуулах юм уу баригдвал сургуулиас хөөх хүртэл арга хэмжээ авна.

Дүгнэлт: өөрт тулгараад гарсан зүйлс дээрээ өөрийн хувийн бодлоо бичсэн болхоор тэр нь сайн муу гэж бичсэнгүй. Гол нь Монгол боловсролын системдээ үнэхээр өөрчлөлт хийхгүй бол хэдий болтол бүх дээд сургуулиуд энэ маягаар сурсан ч биш сураагүй ч биш 2ын хооронд чанаргүй масс оюутнуудыг төгсгөх юм бэ. Мундаг сураад хичээж байгаа оюутнууд байгаа л байх гэхдээ масс нь ингэж хуулж нэг нэгнийгээ хуурсан , өөрийн тогтсон үзэл бодолгүй сүрэг хүмүүс үйлдвэрлэж гаргаад байнашд. Энэ (plagiarism checker and academic integrity ) хуулах , шудрага байдал гэдэг зүйлийг их сургууль биш 10 жилээс сургуулиас нь эхэлж нэвтрүүлж өөрийн тогтсон үзэл бодолтой , чанартай хүүхдүүдийг төгсгөмөөр байна. 10 жилээ төгстлөө хуулан , оюутан болоод 4 жил хуулаад төгсөж байгаа мянга мянган хүүхдүүд байгаа, амьдрал дээр гараад бүх зүйлсиыг амар хялбар аргаар шийдэх гэдэг, бусдад буруугаа тохдог, хариуцлага гэдэг ойлголт байхгүй хүмүүсийг хэдий болтол мөнгө шиг хэвлэж гаргах гэсэн юм бэ?

Б.Лхагважавхлан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.