Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Душанбе хотод очлоо

Twitter Print
2014 оны 09-р сар 11-нд 17:57 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тажикстан улсын Душанбе хотод очоод байгаа талаар манай сэтгүүлч мэдээллээ. Маргааш Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 14 дэх удаагийн хуралдаанд оролцох юм. Монгол Улс энэхүү байгууллагад ажиглагчийн статустай хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна. Тажикстан, Монгол Улсууд 1992 онд анх дипломат харилцаа тогтоосон.

Мөн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талын дээд түвшний “Улаанбаатарын уулзалт”-ыг зохион байгуулах асуудлаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В. Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нартай уулзана.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.