
Эмэгтэйчүүдийн 75 хувь нь мөөгөнцрөөр өвчилдөг, олон удаа сэдэрдэг, 80 хувь candida albicans-аар, үлдсэн 20 хувь нь бусад candida krusei candida tropicalis-аар үүсгэгдэнэ.
Мөөгөнцрийн халдвар нь бэлгийн хавьтлаар шууд дамжддаггүй, харин бэлгийн хавьтлын явцад үүссэн жижиг гэмтлээр дамжина.
Үтрээний мөөгөнцөр үүсгэх шалтгаан:
Дархлаа буурах
ХДХВ-ийн халдвар
Чихрийн шижин
Үтрээ угаах
Жирэмслэлт
Антибиотик удаан уух
Шинж тэмдэг:
Гадна бэлэг эрхтэн, бэлэг эрхтний амсар орчмоор загатнах, эмзэглэх, хөгц үнэртэй өтгөн цагаан ялгадас гарах нь мөөгөнцрийн сонгодог шинж тэмдэг юм.
Зарим тохиолдолд усархаг ялгадас гардаг.
Эмчилгээ :
Үтрээний мөөгөнцрийн үржлийг дарангуйлах, нянгийн үржлийг дарангуйлах, үрэвслийг дарах үйлдэлтэй эмийн ургамлын найрлагатай гелийг оройд үтрээнд 7-10 хоног хийнэ.
Мөн цус цэвэршүүлэх, дархлаа дэмжих, нянгийн эсрэг, үрэвслийн эсрэг үйлдэлтэй эмийн ургамлын найрлагатай эмийг эмчийн заавраар шинж тэмдэг арилтал хэрэглэнэ.
Мөөгөнцөртсөн үед бие махбодийн эрүүл мэндийг дэмждэг пробиотик хүнсийг тогтмол хэрэглэж байгаарай. Пробиотик хүнсэнд цэвэр тараг, шар буурцагны сүү, хар шоколад, даршилсан хүнс, олив зэрэг багтах бөгөөд эдгээр нь мөөгөнцрийн халдварын үед биеийг сэргээж, эмчилдэг.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.