Н.Алтанхуягт илгээсэн В.И.Якунины нууц захидал

Twitter Print
2014 оны 09-р сар 11-нд 16:56 цагт
Мэдээний зураг,

"Оросын төмөр зам” НХН-ийн дарга В.И.Якунин Монгол Улсын Ерөнхйи сайд Н.Алтанхуягт хандан өнгөрсөн зургаадугаар сарын 14 нд захидал бичиж Монгол руу илгээжээ. Тэрээр нарийн царигаар төмөр зам тавих гэж байгааг эсэргүүцэн манай Ерөнхий сайдад багагүй сануулга өгчээ. Түүний захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Монгол улсын Ерөнхий сайд
Эрхэм ноён Алтанхуяг танаа

Эрхэм тантай Петербур­гийн олон улсын эдийн зас­гийн чуулга уулзалтын үеэр 2014 оны тавдугаар сарын 23-нд хийсэн уулзалтыг үргэлжлүүлэн ярихад манай хоёр улсын удирдагчдын дэмжиж байгаа Монгол ба Оросын хамтын ажиллагааны нэг гол чиглэл болох төмөр замын тээврийн салбарт стратегийн түвшинд хамтран ажиллах тухайд ярилцсан сэдэвт анхаарал хандуулж байгаад талархаж буйгаа илэрхийлье. Монголын төмөр замын системийг хамтран хөгжүүлж, түүний дамжин өнгөрүүлэх боломжийг хэрэгжүүлэх нь бидний нийтлэг эрх ашигт нийцнэ гэдгийг онцолъё. Гэсэн хэдий ч Монголын Засгийн газрын дэмжсэн “Төмөр замыг хөгжүүлэх концепци” ба хоёр талт тохиролцоог Оросын тал нэг бүрчлэн дагаж байгааг үл харгалзан энэ чиглэлд бодит ахиц гарахгүй байна. Концепцийг хэрэгжүүлэгч нь  Монгол Оросын хамтарсан компани байна  гэж тогтсон. Үүний тулд 2009 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведевийг Монголд айлчлах үеэр “Развитие инф­раструктуры” /Дэд бүт­цийн хөгжил/ ХХК байгуул­сан бөгөөд энэ байгууллагын зорилтыг Монгол ба ОХУ-ын стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай Декларацид тусгасан буй.

Ийм хэдий ч өдийг хүртэлх таван жилийн хугацаанд “Развитие инфраструктуры” /Дэд бүтцийн хөгжил/ ХХК нь Монголын Зам, тээврийн яамны зүгээс дэмжлэг байхгүйгээс үүдэлтэйгээр өмнөө тавьсан зорилтыг хэрэгжүүлэх ажлаа эхлүүлж чадаагүй. Ингээд зогсохгүй “Улан-Баторская железная дорога” /Улаанбаатар төмөр зам/ хамтарсан хувьцаат компанийг тэнцвэртэйгээр хөгжүүлэх чиглэлтэй зөр­чилд­сөн үйл ажиллагаа ажиглагдаж байна. Бодит жишээ болсон «Улан-Баторская железная дорога» /Улаанбаатарын төмөр зам/ ХНН-т шаардлагатай “СЦБ” /сиг­нализация-дохиолол, цент­рализация-төвлөрөл, блоки­ровка-түгжилт / ба хөдөлгөөнт радио хол­боо, системийн тоног төхөө­рөм­жийг төлөвлөх, ханган нийлүүлэх, угсрах уралдааны (ЦВТ-2014/03 тендер) зохион байгуулалтад илэрхий өрөөсгөл хандсан явдал харуусал төрүүлэм. Үүнээс гадна Монголын хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэл Монголд 1435 мм-ийн өргөнтэй төмөр зам тавих тухайд “РЖД” НХН  ойлгон нааштай хандаж байгаа мэт мэдээллийг тарааж байна. Энэ мэт мэдээлэлтэй холбоотойгоор “УБЖД” /УБТЗ/-ын Оросын талын багц хувьцааг захиран удирдаж, Монгол Улстай явуулж байгаа төмөр замын харилцаанд Оросын Холбооны улсыг төлөөлж байгаагийн хувьд “РЖД”  НХН нь зарчмын хувьд Монголд нарийн царигтай төмөр зам барих шийдвэрийг алдаатай шийдвэр байсан гэж үзэж байгаагаа онцлох шаардлагатай гэж үзлээ. 

Тодорхой чиглэлд тээвэрлэлтийн зардал буурч байгаа мэт сэтгэгдэл төрж болох ч хоёр системийн ажиллагааг давхар хангахыг даган ачаалал зайлшгүй нэмэг­дэхтэй зэрэгцэн Монголын түүхий эдийн салбарын нэг худалдан авагчийн ашиг сонирхлоос хамааралтай байдал нэмэгдэхийг даган эцсийн дүнд богино хугацааны ашгаас ирж болох бүх давуу талыг үгүй болгоно. Ийнхүү Монголын төмөр замд хоёр стандарт нэвтрүүлснээр төмөр замын үр ашигтай сүлжээг тогтвортой хөгжүүлэхэд сөрөг нөлөө үзүүлж ирээдүйд Евразийн интеграцид Монгол Улсыг шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх боломж олгох давуу тал бүхий транзит зам байгуулах боломжийг үгүй болгох аюултай.

Бидний бодлоор энэхүү боломжийг хэрэгжүүлэхийн тулд 2009 онд байгуулсан Мон­гол Улс ба ОХУ-ын стра­тегийн түншлэлийг хөг­жүү­лэх тухай Декларацид дурд­сан зарчмуудыг дагаж мөрдөх зайлшгүй шаард­лагатай. Энэ утгаар нэн тэргүүнд хэрэгжүүлэх ёстой зорилт нь “Развитие инф­раст­­руктуры” /Дэд бүт­цийн хөгжил/ ХХК-ийн орол­цоо­тойгоор  “УБЖД” /УБТЗ/ ХНН-т бүрэн хэмжээний ши­нэч­лэл явуулж, Эрдэнэт-Мө­рөн гэсэн баруун хойд чиглэлд Улаан­баатарын төмөр замыг уртас­гах шийдвэр гаргах яв­дал юм.

Эрхэм ноён Ерөнхий сайд танаа энэ бүхэнтэй холбоотойгоор урт хугацааны ирээдүйд эдийн засгийн болон стратегийн хувьд хамгийн зохистой хандлага болж байгаа “УБЖД” ХНН-т шинээр байгуулагдсан төмөр замын шугамуудыг шилжүүлэн өгөх байдлаар Монголын төмөр замын сүлжээний нэгдмэл байдлын зарчмыг хадгалан үлдэхийн онцгой чухлыг дахин онцолж байна.
Таныг хүндэтгэсэн “РЖД” НХН-ийн Ерөнхийлөгч Владимир Якунин.
                                                                                                               

Господину Норовыну Алтанхуягу, Премьер-министру Монголии

Уважаемый господин Алтанхуяг,
В продолжение нашей встречи 23 мая 2014 г. в рамках Петербургского международного экономического форума хочу выразить признательность за Вашу заинтересованность в укреплении стратегического взаимодействия в сфере железнодорожного транспорта, которое сегодня является одним из ключевых направлений сотрудничества Монголии и России и поддерживается лидерами наших стран.

Хочу подчеркнуть, что совместное развитие железнодорожной системы Монголии и реализация ее транзитного потенциала отвечает нашим общим интересам. Однако нам пока не удается серьезно продвинуться на этом направлении несмотря на то, что российская сторона продолжает четко следовать двусторонним договоренностям и одобренной Правительством Монголии Концепции развития железных дорог. Предполагалось, что проводником Концепции станет российско-монгольское совместное предприятие. Для этого в ходе визита Президента России Д.А.Медведева в Монголию в 2009 году было создано КОО «Развитие инфраструктуры», задачи которого отражены в Декларации о развитии стратегического партнерства между Россией и Монголией.

Тем не менее, за истекший пятилетний период КОО «Развитие инфраструктуры» так и не удалось приступить к реализации поставленных задач ввиду отсутствия поддержки со стороны Министерства транспорта Монголии. Более того, на практике имеют место действия, противоречащие интересам сбалансированного развития совместного акционерного общества «Улан-Баторская железная дорога». Конкретным примером этого является явно ангажированный подход в проведении конкурса на проектирование, поставку и монтаж оборудования СЦБ, мобильной радиосвязи и системы связи для АО «Улан-Баторская железная дорога» (тендер UBT-2014/03), что не может не вызывать сожаления.
Кроме того, сегодня ряд монгольских СМИ распространяет информацию, что ОАО «РЖД» якобы с пониманием относится к намерениям строительства в Монголии железных дорог стандарта колеи 1435 мм. В связи с этим считаю необходимым отметить, что принципиальная позиция ОАО «РЖД» как управляющего российским пакетом акций АО «УБЖД» и представителя Российской Федерации в железнодорожном сотрудничестве с Монголией заключается в том, что решение о строительстве узкоколейных дорог в Монголии является ошибочным.

Несмотря на кажущееся снижение транспортных издержек на отдельном направлении, обслуживание двух систем неизбежно увеличит нагрузку, а усилившаяся зависимость сырьевого сектора Монголии от предпочтений одного покупателя в итоге перечеркнет возможность получения краткосрочной выгоды. В итоге введение второго стандарта железной дороги в Монголии окажет негативное влияние на устойчивое развитие эффективной сети железных дорог и поставит под угрозу возможность создания привлекательного транзитного маршрута, который обеспечит Монголии в перспективе ключевую роль в евразийской интеграции.

Для реализации этого потенциала, на наш взгляд, необходимо соблюдение принципов, заложенных в Декларации о развитии стратегического партнерства между Россией и Монголией 2009 года. В данном контексте наиболее актуальной задачей является осуществление полномасштабной модернизации АО «УБЖД» с участием КОО «Развитие инфраструктуры», а также принятие решения о продлении Улан-Баторской железной дороги посредством строительства северо-западного маршрута Эрдэнэт-Мурэн.
Еще раз подчеркиваю, уважаемый господин Премьер-министр, особую важность соблюдения принципа единства сети железных дорог Монголии путем передачи вновь построенных линий в оперативное управление АО «УБЖД» как наиболее стратегически и экономически целесообразного подхода в долгосрочной перспективе.

С уважением,
Владимир Якунин,
Президент
ОАО «РЖД»

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.