Франческо Ачерби эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бүх хүүхдүүдтэй уулзаж, хамт цагийг өнгөрүүлжээ

Twitter Print
2019 оны 10-р сар 16-нд 17:21 цагт
Мэдээний зураг,

Италийн хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчид өнгөрсөн долоо хоногт Ромд байрлах хүүхдийн эмнэлгээр зочилж, тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдэд бэлэг тараан, эмнэлгийн ажилчид болон хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагч нарт Грекийн шигшээ багтай хийх тоглолтынхоо тасалбарыг бэлэглэжээ.

Италийн шигшээ багийн хэвлэлийн төлөөлөгч Алессандро Япиногийн мэдээлсэнээр шигшээ багийн автобус тамирчдыг авахаар ирэх үед Италийн шигшээ багийн хамгаалагч Франческо Ачерби тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдтэй бүгдтэй нь нэг бүрчлэн уулзаж, хамт цагийг өнгөрүүлэхээр нааш явахгүй гэдгээ мэдэгдсэн аж.

Италийн Лацио багт тоглодог Франческо Ачербид багийнхан нь явах гэж байгааг дуулгахад тэрээр, "Надад хамаагүй ээ, тэд явж л байг. Би таксинд суугаад явчихна. Би энд байгаа бүх хүүхдүүдтэй уулзахаас нааш явахгүй." хэмээн хариулсан байна. Франческо Ачербигийн хувьд хорт хавдраар хоёр ч удаа оношлогдон, өвчинтэйгээ тэмцэн, хавдрыг хоёр ч удаа ялан дийлсэн туршлагатай нэгэн юм.

View image on Twitter

Тэрээр 2013 онд анх удаа хорт хавдартай болсон гэдгээ мэдээд өвчинд "ялагдсан" мэт санагдаж байсан тухайгаа мөн "Өвчин миний амьдралыг өөрчилсөн. Би амьдралынхаа хэв маягт анхаарахаас гадна өчүүхэн жижиг зүйлд ч анхаардаг болсон." хэмээн ярьж байсан юм. 31 настай Франческо Ачерби өвчнөө ялан дийлсэнээс гадна дахин талбайд гарч, өөрийн чадал чансаагаа харуулан, Италийн шигшээ багт багтаж, багийнхаа хамтаар ирэх жилийн хөлбөмбөгийн Европын Аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авчээ.

Эх сурвалж: givemesport.com 

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.