Мэрэгч амьтан устгахаар цацсан хоронд 40 орчим нүүдлийн шувуу хордож үхжээ

Twitter Print
2020 оны 08-р сар 06-нд 08:38 цагт
Мэдээний зураг,

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэн-Баян-улаан тосгоны ойролцоо 40 орчим тооны нүүдлийн шувуу мэрэгч амьтан устгахаар цацсан хоронд хордож үхсэн нь тогтоогджээ.

Тус тосгоны ойролцоо өнгөрөгч тавдугаар сараас хойш  15 өвөгт тогоруу, нэг хондон ангир болон 20 гаруй тооны нүүдлийн шувууд тодорхойгүй шалтгааны улмаас олноороо үхсэн байна. Улмаар тосгоны төлөөлөл болон судлаачид үхсэн шувуудаас дээж болгон шинжлүүлэхэд бромадиолин хэмээх мэрэгч устгалын хорны найрлагад ордог химийн бодис илэрчээ.  

Жил бүр бэлчээр хамгаалах нэрийн дор мэрэгч амьтан устгах хоронд улсын төсвөөс ихээхэн хэмжээний мөнгө төсөвлөдөг. Гэвч, бромадиолоныг буруу хэрэглэвэл ямар ч амьтныг устгах эрсдэлтэй гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Өмнө нь 2002 онд үүнтэй төстэй байдлаар олон тооны махчин амьтад, нүүдлийн шувууд, хоёр хүүхдийн амь эрсдэж байжээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.