Орон сууц худалдан авахад анхаарах 10 зөвлөгөө

Twitter Print
2016 оны 10-р сар 22-нд 16:00 цагт
Мэдээний зураг,

Орон сууц анх удаа худалдаж авахад мэдэхгvй зvйл олон байх болно. Энэ нь таны амьдралдаа оруулж буй томоохон хөрөнгө оруулалтын нэг учраас шийдвэр гаргахаасаа өмнө дараах зөвлөгөөг уншаарай.

1.Мэдээлэл цуглуул. Ямар процессоор явагддагийг мэдэхийн тулд саяхан байшин, орон сууц худалдаж авсан хvмvvсээс асууж зөвлө. Мэргэжлийн үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниудаас зөвлөгөө ав. Тэд танд хэрэгцээ шаардлагад тань тохирсон газар хаана байгааг, үнэ ханш  зэргийг хамгийн сайн мэддэг хvмvvс байдаг. Тиймээс сайн мэргэжилтэн бол таныг хамаагvй их vнэ төлж байр худалдаж авах,  бусдад залилуулахаас сэргийлж чадна.

2.Байрныхаа орчин тойрныг судал. Та байрныхаа ойр хавийг судалж таны хvсэл, хэрэгцээнд тохирох эсэхийг шалга. Сургууль, цэцэрлэг, дэлгүүр, буудал зэргээс хир зайтай байна. Орчны тохижилт, тоглоомын талбай, машины зогсоол, гаражтай эсэхийг судал. Орчин бол барилгын үнэ цэнийг нэмэгдүүлдэг чухал хүчин зүйл. 

3.Байраа судал. Өвлийн цагт халаалт сайн эсэх, агааржуулагч ажиллаж буй эсэх, усны цоргоноос зэвтэй ус гарч байгаа эсэх, вакум цонхны хийц жийрэг түгжээ сайн эсэх, дээврээс дусаал гоожиж байгаа эсэх, хана цантаж хөлөрч байгаа эсэх, урьд нь ямар айл амьдарч байсан зэргийг мэдэх. Ямар нэгэн асуудалтай эсвэл сүнстэй гэгдэх байрууд маш хямд байдаг. Оршин суугчид, жижүүрээс асууж болно. Мөн СӨХ, контор, цахилгаан, кабель, интернет, утас зэргийн төлбөр зэрэг ямар нэгэн өртэй эсэхийг мэдэхэд илүүдэхгүй.

4.Сонирхож буй байраа шинж. Мэргэжлийн шинжээчээр байрaa шалгуулж болно. Тухайн байрныхаа цахилгаан , сантехникийн холболт, хийц талаас нь мэргэжлийн хvнээр шалгуулаарай. Барилгын нас, эдэлгээний хугацаа, засвар хийх шаардлагатай үгүйг мэдэх нь чухал

5.Шинэ орон сууц захиалах бол. Захиалга авч байгаа компанийн тухай мэдээлэл, туршлага зэргийг лавла. Урьд нь хаана ямар барилга орон сууц ашиглалтанд оруулж байсныг асуу. Хаалга, цонх, сантехник, засал чимэглэлийн материалыг үзэж шалгахад илүүдэхгүй. 

6.Ашиглалтын зардлыг мэд. Шинэ байрнуудын СӨХ, ашиглалтын зардлууд хуучин байрнаас нилээд өндөр гарах болсон. Хуучин байрнууд коридор, гал тогоо, банны өрөөны талбайг оролцуулалгүй дулааны төлбөр тооцдог бол шинэ байр бүх талбайг тооцож  авдаг.

7.Зээлээр авах бол урьдчилгаа төлбөрөө цуглуул. Зээлээр авах гэж байгаа бол байшингийнхаа vнээс аль болох ахиуг урьдчилгаанд төлөхийг бод. Урьдчилгаа төлбөр тань их байх тусам таны орон сууцны зээлийн нөхцөл танд ашигтай байх болно.

8.Орон сууцны зээлийн төрлөө сонго. Орон сууцны зээл авахдаа хүүгийн нөхцөл, ямар валютаар авахаа сонгоно.  Гадаад валютын зээл хүү багатай ч ханшны эрсдэлтэй байдаг.

9.Ямар vнэтэй байшин худалдаж авах боломжтойгоо мэдэх. Банкны зээлийн  мэргэжилтэн  таныг ямар vнэтэй орон сууц худалдаж авах боломжтойг таны орлогын мэдээллийг vндэслэн хэлж өгнө.

10.Бусад зардлыг тооцоол. Зээлээр байшин, орон сууц худалдан авахад өөрийн vнээс гадна бусад төлбөр шимтгэлvvдийг (материал бvрдvvлэх, үйлчилгээний хураамж, татвар, даатгал зэрэг зардал гэх мэт) тооцож vзэх хэрэгтэй.

www.mongolcom.mn
 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Kairii

      (188.143.232.27) 2016-12-21 10:51
      • 0
      • 0

      I am amazed by your blog. Defenetly thinking now siriously about going back to vegan now. I never thought you could eat that insttering vegan. Thank you for opening a new world to me.But sadly I just can't figure out how to follow you through blogger. You should design more easily, please.

      Хариулах

    • Zochin

      (77.56.209.191) 2016-10-22 16:26
      • 0
      • 0

      Yaaj ch baisan gants neg barigdsan barilga demii shineer barigdsan horoolloluudn deer.

      Хариулах

    • Зочин

      (5.47.244.167) 2015-11-25 21:29
      • 0
      • 1

      Estoi heregtei zuvulguu bna thsnks

      Хариулах

    • баярлалаа.

      (202.126.89.199) 2015-11-25 18:04
      • 0
      • 1

      Маш санй зөвлөгөө өглөө.Би урьд нь зээлээр байр авч чанаргүй байсныг мэдсэнгүй хохирсон.Шархаданд Мануул Трэйвэль ХХК-ний барьсан хулхи муу байр шиг байр авч над шиг битгий хохироосой.

      Хариулах