БНАСАУ, Туркменистаны бөхчүүд Азийн АШТ-д оролцохгүй

Twitter Print
2020 оны 02-р сар 17-нд 13:11 цагт
Мэдээний зураг,

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ ирэх долоо хоногийн дараа болно.

Тус тэмцээнд БНАСАУ-ын бөхчүүд оролцохгүй болжээ. Хойд Солонгосоос "Нур-Султан-2019" ДАШТ-ий алтан медальт Пан Ён Ми тэргүүтэй зургаан тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүс Шинэ Делиг зорихоор төлөвлөөд байв. Тэдний ганц маршрут нь Бээжинд гурван цаг саатаж Энэтхэгт хөл тавих байсан.

Тэгвэл БНХАУ-д гараад буй коронавирусийн тархалт гамшигийн байдалд хүрсэнээс болж эрсдэлээс сэргийлж дээрх шийдвэрийг гаргажээ. Үүнтэй ижил шалтгаанаар Туркменистан улс Азийн аваргад оролцохгүй хэмээн мэдэгдэв.

Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.