
Өнгөрсөн пүрэв гарагт Tesla компанийн гүйцэтгэх захирал Илон Маск цахилгаан пикап буюу ардаа ачаатай Cybertruck машиныг танилцуулсан билээ.
Тэгвэл Cybertruck цахилгаан пикап нь хоёрхон өдрийн дотор 250 мянган захиалга авчээ. Захиалга өгсөн хүмүүсийн 41 хувь нь Cybertruck машины илүү үнэтэй буюу 69 мянган ам.долларын үнэтэй гурван мотортой, бүх дугуй хөтлөгчтэй пикапийг сонгон, захиалга өгчээ. Cybertruck пикапийг урьдчилан захиалах нь 100 ам.долларын үнэтэй ба 39 900 ам.долларын үнэтэй нэг мотортой, арын дугуй хөтлөгчтэй Cybertruck пикапийг 2021 оноос, 3 мотортой, бүх дугуй хөтлөгчтэй хувилбарыг 2022 оноос эхлэн үйлдвэрлэж эхлэх аж.
Cybertruck пикапийг анх олон нийтэд танилцуулсанаас хойш тус автомашины хэлбэр цахим сүлжээ хэрэглэгчдийн ярианы гол сэдэв болж, хэлбэрийг нь шоглосон олон зураг, бичлэг нийгмийн сүлжээгээр тархсан билээ. Cybertruck цахилгаан пикапийн гаднах их биеийг SpaceX сансрын хөлөг онгоцнуудыг бүтээхэд ашигласан гангаар хийснээр тус пикап нь "сум нэвтэрдэггүй" болжээ. Пүрэв гарагт хийсэн танилцуулгын үеэр тус пикапийн их биеийг алхаар цохиж үзүүлсэн ба төмөр алхаар цохигдсон ч машины их бие гэмтээгүй байна.
Харин хагардаггүй хэмээн тайлбарласан машины цонх танилцуулгын үеэр шидсэн төмөр бөмбөлөгт хагарсан нь Илон Маскийг эвгүй байдалд оруулаад амжсан юм.
Эх сурвалж: CNN
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.