Үений өвдөлт, үрэвслийн шалтгаанууд

Twitter Print
2021 оны 03-р сар 10-нд 14:13 цагт
Мэдээний зураг,

Монголын Хэрх,Үе судлал эмнэлзүй дархлаа судлалын нийгэмлэгийн тэргүүн Дамдиндоржын Энхтуяа эмчийн эрүүл мэндийн зөвөлгөө

Үе- нь биеийн байрлалыг хадгалах, тулгуур хөдөлгөөн хийх үүрэгтэй тогтолцоо юм. Үе: яс, мөгөөрс, булчин, холбоос эд, шөрмөс, үений уутанцарууд гэсэн хэсгээс бүрдэн дээрхи үйл ажиллагааг хийдэг. Тиймээс үеэр өвдөх болон үений үйл ажиллагааны алдагдал нь дээр дурдсан эдүүдийн аль нэг хэсэг нь гэмтснээс шалтгаалан үүсдэг боловч эмнэл зүйд ижил төстэй зовиурууд илэрдэг. Жишээлвэл:

Мөгөөрсөн эд(хондротин)- элэгдэн шархалж хэмжээ нь нимгэрч болно. Энэ өөрчлөлт ихэвчлэн хэрлэг төст артрит болон тулайн үед илрэнэ. Мөн эсрэгээрээ, остеоартрит өвчний үед мөгөөрс зузаарч хатуурч хагарал үүснэ. Яс-сийрэгжинэ, хатуурна, эмгэг хугарал үүснэ. Ясны хавдар болон хавдар төст өвчин, ясны цусан хангамжийн дутагдал г.м өөрчлөлт илрэнэ.

Шөрмөс(тендиноз)-хатуурах, шохойжих, тасрах. Мөн анхдагч болон бусад өвчний шалтгаанаар үүсгэгдсэн үрэвсэл явагдана.

Үений уутанцар(бурсит)- Үрэвслийн ба гэмтлийн гаралтай шингэн хуримтлагдах.

Үений өвдөлт(артральги)-энэ нь үеэр хавдаж, улайх шинж тэмдэг илрээгүй боловч өвдөх мэдрэмж төрж, үений үйл ажиллагаа бага зэрэг алдагдахыг хэлнэ.

Үений үрэвсэл(артрит)-энэ нь үеэр хавдаж, улайж,хэсэг газрын халуун нэмэгдэх, хөндүүрлэн өвдөх, хөшиж хөдөлгөөн хязгаарлагдах зэрэг үрэвсэлийн шинж тэмдэг тод илрэхийг хэлнэ.1.Хэрэхийн гаралтай: Хэрлэг төст үений үрэвсэл, тулай, тогтолцооны чонон хөрвөс, наалдацат спондилит, насанд хүрэгчдийн Стилла өвчин г.м.

2. Халдварын гаралтай: заг хүйтэн, элэгний В, С вирус

3. Халдварын бус гаралтай: Цусны эмгэгүүд, чихрийн шижин, бамбайн дутагдал г.м.

Үеэр өвдөх, үений үрэвсэл үүсгэдэг 120 гаруй өвчин эмгэг байдаг. Иймээс, Таньд ямар шалтгаанаас үүдэлтэй үе мөч өвдөх зовиур илэрч байгааг Ревматалог(Хэрэх-үе судлал) эмчид үзүүлж онош, эмчилгээний асуудлаа шийдүүлээрэй!

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.