Ноцтой ослын улмаас нэг хүний амь хохирлоо

Twitter Print
2020 оны 01-р сар 16-нд 14:15 цагт
Мэдээний зураг,

Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутагт "Мерседэс Бенз Жи-500", "Тоёота Премио" загварын автомашин мөргөлдөж нэг хүний амь хохирсон ноцтой осол өнөөдөр 05.30 цагт гарсан тухай Тээврийн цагдаагийн алба мэдээлэв.  

Үүрийн цагаар замын хөдөлгөөний ачаалал бага байдаг бөгөөд энэ үеэр хөдөлгөөнд оролцож буй жолооч нар дүрэм зөрчих, хурд хэтрүүлэх, согтуугаар жолоо барих, тэмдэг тэмдэглэгээ, гэрэл дохио зөрчиж байгаа нь осол гарах шалтгаан болж байгааг тус албанаас сэрэмжлүүлж байна. ТЦА-ны Мөрдөн шалгах хэлтэс дээрх ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.