Ядуу хийгээд дорвилог сэтгэлээ, түүний бэлгэдэл шинжүүд

Twitter Print
2022 оны 11-р сар 09-нд 13:13 цагт
Мэдээний зураг,

Ядуу хийгээд дорвилог сэтгэлээ, түүний бэлгэдэл шинжүүд

Эд, эдлэлээр ядуу байхын шинж

Хүн юм өгөхөд баярласан талархсан шинжгүй, “баярлалаа” хэмээх үг ч гарахгүй, сэтгэлдээ улам илүүг авах шуналын бодолтой, хэдий ихийг авсан ч ёроолгүй сав мэт сэтгэл нь дүүрдэггүй, сэтгэлд нь ханах мэдрэмж төрдөггүй. Өглөгийн хариуд өгдөггүй, “тэр юмтай, би юмгүй” гэх бодол төрдөг, өгсөн ч маш өчүүхнийг хармын сэтгэлээр өгдөг байх нь хэзээд ядуу дорой байхын бэлгэдэл.

Эд эдлэлээр дорвилог байхын шинж

Хүн юм өгөхөд “баярлалаа” хэмээн мишээл тодруулан хэлдэг. Зарим үед авахаас татгалздаг, сэтгэлдээ: “яанаа ийм их юм, дэндүү сайхныг өгчээ, би эргээд заавал хариуг нь баринаа” хэмээн боддог.

Өгсөн зүйлийг нандигнан хэргэлдэг, өглөгийн хариуд түүний ачийг санаж, сайн сайхныг ерөөн боддог.

Өглөгийн хариуд өгөхдөө харамгүй сэтгэлээр баясан өгдөг байх нь хэзээд эд эдлэлээр баялаг, дорвилог байхын бэлгэдэл.

Г.Одонцэцэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.