Нил Армстронг бөмбөг авч явах хүсэлтэй байсан

Twitter Print
2021 оны 04-р сар 17-нд 12:10 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын сансрын нисгэгч, профессор Нил Армстронг нь хүн төрөлхтний түүхэнд саран дээр буусан анхны хүн юм.

Тэрээр 1969 оны 7 сарын 20-нд Аполло-11 хөлгөөр нисэхдээ хөлбөмбөгийн бөмбөг авч явж, саран дээр бөмбөг өшиглөх хүсэлтэй талаараа НАСА-д мэдэгджээ. Энэ талаар НАСА-гийн удирдлагууд ‘’Америк эд зүйл биш’’ гэсэн шалтгаанаар зөвшөөрөөгүй гэдэг.

Анхны саран дээр хөл тавьсан сансрын нисгэгч Нил Армстронг нь спортод тун хайртай хүн байсан бөгөөд Нил Армстронгийн нэрэмжит дунд сургууль хүртэл ажиллуулж сурагчдыг спортын төрлөөр маш сайн дэмжиж тэтгэлэгт хамруулдаг, тэр дундаа хөлбөмбөгийн спортыг нас насны ангиллын сургуулийн эрэгтэй/эмэгтэй шигшээ багийг бүрдүүлж тогтмол тэмцээнд оролцдог ажээ.

Эх сурвалж: Монголын хөлбөмбөгийн холбоо

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.