Норвеги далайн усан дор хурдны зам барина

Twitter Print
2020 оны 02-р сар 16-нд 16:23 цагт
Мэдээний зураг,

Скандинавын хойгийн сэрүүн бүсэд орших Норвеги улсад хэрэгжүүлэхээр боловсруулж дууссан  нэгэн гайхалтай төслийг товч танилцуулья.

Норвеги улс Атлантын далайн эрэг дагуу байршсан, 385.2 мян км квадрат газар нутаг, 5.3 сая хүн амтай. Европын бусад улсуудтай харьцуулахад томхон газар нутаг, цөөн хүн амтай улс юм. Тус улсын өмнөд хэсэгт орших Kristinsand хотоос умард зүгт орших Trondheim хотод хүрэхийн тулд өндөр уулсыг тойрон далайн эргийн дагуу 1,300 гаруй км замыг туулж очдог. Жилийн ихэнх хугацаанд хүйтэн, цас мөстэй байдаг тул автозамын нөхцөл сайнгүй, арчилгаа их шаарддаг юм байна.

Иймд дээрх 2 хотыг холбосон нэгэн гайхамшигтай хурдны зам байгуулах төслийг тус улсын инженерүүд боловсруулаад байна. Энэхүү хурдны автозам нь далайн усан дор байрлах бөгөөд 1,121 км үргэлжилнэ. Уг төслийн гайхамшиг бол автозамыг далайн ёроолоор бус далайн усны дунд түвшинд хөвөгч автозам байгуулахад оршино. Үүний тулд хоорондоо 400 гаруй метрийн зайтай хөвөгч хавтангуудыг байрлуулж, автозамын хонгилыг түүнд бэхлэх юм байна. Хонгил нь далайн усны гадаргаас 20 гаруй метрийн гүнд байрлана. 

Enkhbayar Namjildorj-н зураг.

Мөн замын эхлэл хэсэгт дүүжин татлагат томоохон гүүр барих төсөл ч багтжээ. Энэ хөвөгч, 2 урсгалтай, 1,121 км автозамын өртөгийг $47.0 тэрбум ам доллар шаардлагатай гэж тооцоолоод байна. Энэ мегатөслийг хэрэгжүүлэхэд ихээхэн цаг хугацаа шаардагдах нь тодорхой. Энэ төсөл инженерийн гайхалтай шийдэл болжээ. 

Эх сурвалж: CNN; NBC news etc.

Н.Энхбаяр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.