
Тэгвэл сонгодог аяз, хөгжмийн аялгууг ашиглан тархины долгионы давтамжийг өөрчлөх болон идэвхжүүлж болдог.
Өөрөөр хэлбэл хүүхдийн аз жаргалыг мэдрэх, бүтээлч сэтгэлгээг өдөөх, зан авир засах, анхаарал тогтворжилтыг сайжруулахын тулд хөгжмийн аялгууг ашиглаж болдог байх нь. (Гэхдээ сонгодог аялгуу бүхэн ийм үр дүн үзүүлдэг гэсэн үг биш шүү) Бидний уураг тархи Дельта, Тета, Альфа, Бета, Гамма гэсэн ТАВАН өөр давтамжийн үелзэлд шилжин ажилладаг болохыг эцэг эхчүүд та бүхэн мэдэж буй биз ээ. Эдгээрээс АЛЬФА (8 гц-13 гц) долгионы талаар тайлбарлая.
Бясалгал хийж буй хүн эсвэл хөнгөн ховсын байдалд байгаа хүн энэ долгионыг ялгаруулах бөгөөд амар тайван, тайвшрал, шинэлэг санаа, урам зориг бий болгодог. Энэ төлөв нь тархиа сэргээх, шинэ санаа гаргах, шинийг суралцахад тохиромжтой. Альфа долгион нь төсөөлөл, уран сэтгэмж, ой тогтоолт, суралцах болон төвлөрөлтийг нэмэгдүүлдэг. Альфа долгионыг ялгаруулж сурснаар хүн стрессийг хөнгөн даван туулж чаддаг бөгөөд энэхүү долгион бага ялгарах нь нойргүйдэлтэй болох шалтгаан ч болдог байна.
Одоо харин хүүхдийнхээ сурах, төсөөлөх, бүтээлч байх хандлагыг нэмэгдүүлэх Альфа долгионыг ялгаруулах, идэвхжүүлэх аязуудаас танилцуулъя:
String Quartet No. 15 in D Minor, K. 421 Composed by Wolfgang Amadeus Mozart
Classical Study Music | Sonata 21 Beethoven with Alpha Study Aid for Advanced Concentration & Memory
01. Ascanio in Alba, K.
02. Lucio Silla, K.
I. Molto allegro
II. Andante
III. Molto allegro
03. Eine Kleine Nachtmusik in G Major, K. 525
I. Allegro
II. Romanza. Andante
III. Minuetto. Allegretto
IV. Rondò. Allegro
04. Flute Concerto No. 2 in D Major, K. 314
I.Allegro aperto
II. Adagio non troppo
III. Rondo. Allegretto
05. La Finta Giardiniera (“The Pretend Garden-Girl”), K. 196: Ouverture
06. Symphony No. 36 in C Major, K. 425 "Linz"
I. Andante con moto
II. Menuetto
07. Symphony No. 41 in C Major, K. 551 "Jupiter"
I. Andante cantabile
II. Molto Allegro
08. Flute Concerto No. 1 in G Major, K. 313
I. Allegro maestoso
II. Adagio - Allegro ma non troppo
III. Rondò – Minuetto
09. Bastien und Bastienne, K. 50: Ouverture
10. Symphony No. 40 in G Minor, K. 550: I. Molto allegro
11. Piano Concerto No. 21 in C Major, K. 467
I. Allegro maestoso
II. Andante
Гэрийн даалгавар хийх, шинэ зүйлд суралцах, анхаарал төвлөрлтийн, оюун ухааны дасгал ажиллахын өмнө эдгээрээс сонгон сонсгож байгаарай. Нэг дор 1-2 аялгуу сонгоход болно. Гол нь их биш бага биш тогтмол болгон хэвшүүлсний дараа үр дүн гарна.
Г. Төмөрзаяа
Э. Наранцэцэг
"Хөөрхөн шар шувуу" сургалт судалгааны төв
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.