“Реал Мадрид” оны шилдэг клубээр шалгарав

Twitter Print
2014 оны 09-р сар 11-нд 10:12 цагт
Мэдээний зураг,

Европын хөлбөмбөгийн холбоо өнгөрсөн улирлын шилдэг багийг шалгаруулжээ. Энэ удаа Испанийн Эзэн хааны “Реал Мадрид” 2014 онд хамгийн өндөр амжилт гаргасан багаар тодорсон байна. Шилдгийг шалгаруулахдаа ганцхан хөлбөмбөгийн ертөнцөд гаргасан амжилтыг нь харгалзан үзээгүй, талбайгаас гадна олон нийт, сайн үйлсийн аянд хэрхэн оролцож байгааг нь нэг гол үзүүлэлт болгосон хэмээн зохион байгуулагчид хэлсэн байна.

“Реал Мадрид” өнгөрсөн улиралд “Аваргуудын лиг”-т түрүүлж, Испанийн Супер цомын эзэн болсон. Дэлхийн хамгийн үнэтэй тоглогчдыг өөрийн болгосон Эзэн хааны баг Европын хэмжээнд олон дээд амжилтыг эзэмшдэг. Тухайлбал “Аваргуудын лиг”-т 10 түрүүлсэн баг тэднээс өөр гарч ирээгүй юм.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.