
ӨВӨЛ УУДАГ ҮНЭТ УМДААН
Ингэний сүүнд маш олон давтагдашгүй чанарууд байдаг. Ингэний сүү нь бусад малын сүүнээс Лейцин, Изолейцин, Метионин зэрэг уургийн амин хүчлүүд, В,С аминдэм, Кальци, Фосфор, Кали зэрэг эрдэс бодис их хэмжээгээр агуулдаг бөгөөд эхийн сүүтэй хамгийн ойролцоо малын сүү юм.
Хоормог нь шим тэжээл, эмчилгээ сувиллын чанараараа хосгүй бөгөөд альбулин, глобулин гэдэг бөмбөлөг уургуудаас зонхилон бүтдэг учир исэж бүрэлдэхдээ нягт ээдэм үүсгэдэггүй тунаж шар сүү ялгаруулдаггүй нэгэн жигд маш өвөрмөц шинжтэй бүрэлдэлт үүсгэдэг сүү.
Хоормог нь гүүний айрагтай харьцуулахад хавьгүй өтгөн боловч хөөсөрч шуугисан, тагнайд ууссан, исгэлэн сайхан амттай, уруул чимчигнүүлж, хамар цоргиулдаг их хийжилттэй ундаа болдог. Ингэний сүү нь хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагааг сэргээн идэвхжүүлж, тамир тэнхээ нэмж, дархлааг сайжруулдаг төдийгүй элэг, цөс, бөөрний ужиг архаг өвчнүүдийг анагаан эмчилдэг шидтэй. Ялангуяа дотор усан хаванг маш хялбар хөөж, зүрх, судасны үйл ажиллагааг идэвхжүүлдэг онцгой увидастай.
Хүний бие махбодын бодисын солилцоог асар ихээр эрчимжүүлж, маш хялбар шингэдэг учир түүнийг хүссэн хэмжээгээрээ буюу их хэмжээгээр ууж болдог цорын ганц ундаа юм. Зүрх, судасны үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлэн цусны их даралтыг буулгаж, улмаар хэвшүүлдэг эмчилгээ сувиллын ач холбогдолтой.
Ингэний хоормогийг хоол боловсруулах эрхтэний /элэг, цөс, ходоод, гэдэс/ зонхилох төрлийн өвчлөлд сувиллын болон урьдчилан сэргийлэх зориулалтаар хэрэглэнэ. Учир нь ходоодны шүүрлийн булчирхайн үйл ажиллагааг эрчимжүүлэх, гэдэсний хэвийн үйл ажиллагааг дэмжих, бодисын солилцоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Мөн жирэмсэн эхчүүдийн хаванг хөөх нэн тустай.
Хүний биед шингэхдээ хялбар, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг хөнгөвчилнө. Хамгийн гол нь хүний биеийн элдэв өвчнөөс сэргийлэх бичил биетэн агуулж байдаг онцлогтой. Эдгээр бичил биетэн нь хүний биед гаднаас орох хортой болон өвчин үүсгэх бичил биетэнтэй тэмцэж тэдгээрийг устгаж байдаг байна.
Ингэний сүүг исгэж ХООРМОГ гаргах ба ХООРМОГ нь дараах ач холбогдолтой.
Хүний биеийн дархлааг дэмжинэ, өвчин эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлнэ.
Эрдэс бодисын дутагдалаас сэргийлнэ.
Төмөр гутлын цус багадалт сэргийлнэ.
Бөөрний өвчнөөс үүдэлтэй усан хавантай үед уувал хаванг хөөнө.
Цусны даралтыг тогтворжуулна.
Жирэмсэн үед хэрэглэвэл тамир тэнхээ тэтгэж, эрдэс бодисуудыг нөхнө, усан хаван хөөнө, ургийн цөсний үйл ажиллагааг дэмжиж хүүхдэд шарлалт бага явагдах сайн талтай.
Хордлого тайлах, хорт хавдар, зүрхний шигдээс, чихрийн шижин зэрэг өвчнүүдээс урьдчилан сэргийлнэ.
Хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагааг дэмжинэ, элэг, цөс, бөөрний архаг өвчнүүдийг анагаана
Инсулин төст уургууд агуулагддаг тул чихрийн шижинд ууж хэрэглэвэл цусан дах сахрын хэмжээг бууруулна.
Ингэний хоормог нь хүний биеийн хортой нэгдлийг саармагжуулдаг глобулин болон бодисын солилцоог идэвхжүүлэгч альбумин уургууд, B3, B5, A, C витаминууд кальци, кали, магни, цайр, төмөр, натри зэрэг эрдэс бодисоор баялаг.
Ингэний хоормог нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сэргээн идэвхжүүлж, тамир тэнхээ нэмэж, дархлааг сайжруулахаас гадна мөн элэг, цөс, бөөрний өвчинг анагаадаг. Ялангуяа дотор усан хаванг маш сайн хөөж, зүрх судасны үйл ажиллагааг идэвхжүүлж, цусны даралтыг бууруулдаг.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.