Витамин С дархлааны эсүүдийг идэвхжүүлж халдварт өвчин болон хавдраас хамгаалдаг

Twitter Print
2020 оны 10-р сар 13-нд 09:53 цагт
Мэдээний зураг,

Витамин С -д нэг сонин чанар байдаг гэнэ. Организмын хэвийн үйл ажиллагаа ямар нэгэн байдлаар алдагдахад витамин С хамгийн түрүүнд байхгүй болдог.

Ханиад хүрэх, халуурах, хоолой өвдөх, хордлого болох, бэртэл гэмтэл авах, мэс засалд орох, наркозонд орох, шүд өвдөх энэ бүх тохиолдолд витамин С байхгүй болж нөөцөө шавхсан байдаг гэнэ. Тэгэхээр ямар нэг байдлаар бие нь өвдсөн хүн хамгийн түрүүнд витамин С уух ёстой гэдэг нь харагдаж байна. Гүн стресс, сэтгэлийн хэт ачаалал бас витамин С -г байхгүй болгодог.

Витамин С -р олон хүнийг эмчилсэн dr. Hugh Riordan гэдэг эмч нэг удаа могойд хатгуулжээ. Шууд ажил дээрээ ирээд витамин С -гээ үзтэл "0" зааж байна гэнэ. Тэгээд сувилагчаараа 15 гр вит С судсаараа хийлгээд үзтэл өөрчлөлтгүй байв гэнэ. Ингээд 5 өдөр 15 гр-г өдөр бүр хийлгэхэд дөнгөж доод хэмжээг зааж байна гэнэ. Дахиад хэд хоног 15гр -р хийж байж нормдоо ( 1,3-1,7 mg/dl) орсон гэнэ. Энэ нь ямар нэг бактери , вирусийн халдвар хордлогод маш өндөр тунгаар хийх хэрэгтэйг харуулсан жишээ болж байгаа юм.

-Dr. WILLIAM J. MCCORMICK ( 1880 - 1968 )

-DR. FREDERICK ROBERT KLENNER ( 1907 - 1984 )

-DR. ROBERT F CATCART. ( 1932 - 2007 )

-DR. HUGH D. RIORDAN ( 1932 - 2005 )

Эдгээр эмч нарын хичээл зүтгэл, зориг тэвчээр, мэргэжилдээ үнэнч үлдсэний ачаар өнөөдөр бид витС -р олон хүнд өвчнийг үр дүнтэй эмчилж болдог юм байна гэдгийг, вит С -г өндөр тунгаар хийхэд ямарч гаж нөлөөгүй үр дүнтэй хямд аргаар эмчилж болдог юм байна гэдгийг мэдэж авсан билээ. Энэ судлаач ,эмч нарын бичсэн олон нийтлэл, ном байгаа, уншиж мэдлэгээ дээшлүүлээрэй.

Тэд олон эмчийг араасаа дагуулснаас гадна олон мянган хүнийг эмчилсэн гавьяатай хүмүүс юм. Эдгээр эмч нар давсагний үрэвсэл, уушигний хатгалгаа, үе мөчний үрэвсэл, судасны хатуурал, нүдний эвэрлэг бүрхүүлийн шарх, нүдний даралт, сахарын өвчин, хүнд металын хордлого, архаг ядаргаа, мэс заслын дараах хүндрэл, лейкоз зэрэг олон өвчнийг эмчилж болно гэдгийг харуулсан.

Dr. William J McCormick - Канадын Торонто хотын эмч байсан бөгөөд халдварт бүх ӨВЧНИЙ ҮҮСЭХ ҮНДСЭН ШАЛТГААН БОЛ С ВИТАМИНЫ ДУТАГДАЛ гэж баталсан. Бактери , вирусийн эсрэг С витаминыг маш өндөр тунгаар хэрэглэх ёстой гэж бичиж өөрөө анх удаа өндөр тунгаар хэрэглэж байжээ. Витамин С бол бактерийн ялгаруулдаг хорын эсрэг антидот гэж хэлж байв. Бактерийн ялгаруулдаг хорыг витамин С шиг хүчтэй саармагжуулдаг бодис байхгүй гэж тэр байнга хэлдэг байжээ. Витамин С дархлааны эсүүдийг идэвхжүүлж, тоог нэмэгдүүлдэг тул халдварт өвчин болон хавдраас хамгаалдаг.

Нобелийн 2 удаагийн шагналт Linus Pauling, Шотландын хавдрын мэс засалч Ewan Cameron-той хамтран Шотландын Vale of Leven хотын эмнэлэгт хавдрын сүүлийн шатандаа орсон (өөр ямарч эмчилгээ тус болохгүй) өвчтөнүүдэд өдөр бүр 10гр витамин С өгч туршжээ. 1971 - 1976 хооронд үргэлжилсэн ба витамин С уусан хүмүүс , уугаагүй хүмүүсээс 300 хоног илүү амьдарсан байна. Бүх хүмүүсийн 7% нь 600 хоног амьдарсан . Уг туршилтад 500 гаруй хүн оролцжээ. Витамин С уусан хүмүүсийн ерөнхий байдал сайжирч, хоолондоо дуртай болж , өвчин намдаах эмээ бага хэрэглэдэг болсон байсан байна.

Канадын психиатрын эмч Abram Hoffer 134 хүн дээр уг туршилтыг давтжээ. ( сэтгэцийн эмгэг эмчилдэг эмч яагаад хавдар эмчлэх болов гэвэл, хавдартай хэдхэн сарын нас үлдсэн гэдгээ сонсоод шоконд орсон хүмүүс нэг хэсэгтээ шокноосоо гарч чаддаггүй юм байна, тэгэхээр нь өрхийн эмч нь психиатрын эмч рүү явуулдаг ) ингэж ирсэн хүмүүст витамин эмчилгээ санал болгоход 30-д хүн татгалзаж, 90-д хүн зөвшөөрч түүний санал болгосон эмчилгээг хэрэглэхээр болжээ. Ингээд витамин уусан хүмүүс, уугаагүй хүмүүсээс 16 дахин илүү хоног амьд байсан ба зарим нь бүр 5 жил амьдарсан байна. Тэр өвчтөнүүддээ өдөр бүр 12 гр витамин С, витамин Е, витамин В комплекс, витамин В 3, витамин А, селен, магни, кальци уух, нүүрс усгүй хоол идэх зөвлөгөө өгчээ. Нөгөө витаминаас татгалзсан хүмүүс хэдхэн сар амьдарсан байна. Үүнийгээ тэр 1990 онд "Journal of Orthomolekular Medicine" сэтгүүлд хэвлүүлсэн байна.

Үүнээс гадна витамин С колагений синтезийг идэвхжүүлж судасны ханыг хатуурахаас хамгаалдаг. Ө/х витамин С байхгүй бол колаген бий болох ямарч боломжгүй. Витамин С нь 3 -глицеридийн хэмжээг багасгаж, HDL-н хэмжээг нэмэгдүүлдэг. Үүгээрээ шигдээсээр өвчлөхөөс сэргийлэх ба шигдээсээр өвдсөн хүмүүсийг дахин шигдээс болохоос хамгаалдаг.

С витамин бөөрөнд чулуу үүсгэдэг гэж хүмүүсийг айлгадаг, би хувьдаа үүнд итгэдэггүй гэхдээ юм баримттай нь дээр гээд судалгаа хайлаа, оллоо.

-Mc Cormick 1946 онд витамин С бөөрөнд чулуу үүсэхээс хамгаалдаг гэж судалгаагаар баталжээ.

-Robert F. Cathcart 1969 оноос 2006 он хүртэл 25000 өвчтөн С витаминаар эмчилсэн. Витамин С -р хүн эмчлэхээсээ өмнө бөөрөнд чулуу үүсгэдэг гэж сонсож байсан учир үүнийг ор үндэсгүй гэдгийг батлахын тулд С витаминаар эмчлүүлсэн бүх хүмүүсээ бөөрний чулуу үүссэн эсэхийг шалгадаг байв. Түүний өвчтөнүүдээс бөөрний чулуутай болсон хүн байхгүй. Зөвхөн 2 өвчтөн витамин С -ээ 500 мг -с бага болгосон тул жижиг чулуу үүссэн байсан ба Свитамины дозыг нэмээд магни, В6 нэмж өгөөд чулуугүй болсон ба дахин чулуу үүсээгүй гэнэ.

Өөр нэг судалгаа: витамин С тогтмол уудаг 85557 эмэгтэйг 14 жил ажиглахад ямарч чулуу үүсээгүй байв.

Бас нэг судалгаагаар 45251 эрэгтэй хүмүүст доод тал нь 1,5 гр витамин С өгөөд ажиглахад витамин С уусан хүмүүст бөөрний чулуу үүсдэггүй юм байна гэж гарчээ. Тэгэхээр бид нар чулуутай болно гэж айх шаардлага алга. Өнөөдөр хятад улс дэлхийн натурал витамин С -ний. 80 % -г үйлдвэрлэж байна. Их тунгаар судсаар хийдэг витамин С Аскорбиниансод гэдэг нэртэй. Энэ нь химийн шинж чанарын хувьд давс юм, тэгэхээр их хэмжээтэй хийхэд биеийн РН-г өөрчилдөггүй юм байна. 1гр аскорбиниансод =0,889 гр аскорбины хүчил+сод.

Короновирустай холбоотойгоор витамин Сдархлаа сайжруулсан жишээ дахин бичие: витаминС их уудаг хүмүүсийн дархлааны IgG, IgM эсүүд нь олширдог, эдгээр эсүүд биед байгаа гаднын биетийг олоод устгах тушаал өгдөг эсүүд юм.

Өөр нэг судалгаа: залуу хүмүүсийн лимфоцитийг тоолоод дараа нь 3 хоног 5 гр витаминС өгөхөд лимфоцит 80% олон болсон байв, 10гр витамин С 3 хоног өгөхөд лимфоцит 3 дахин олон болсон, 18гр витамин С өгөхөд лимфоцит 4 дахин олон болсон байв. Лимфоцит бол гаднын эсийг шууд устгадаг эс. Тиймээс Кленнер эмч 50-д онд хэлж байсан шиг том хүн 10-15гр витамин С уувал энэ коронагоос айхгүй байж болох нь.

БАДРАХЫН БАЯРСАЙХАН, КРАКОВ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.