Ургамлын тос, зөгийн бал хоёрыг хэзээ ч халааж хэрэглэхгүй

Twitter Print
2021 оны 08-р сар 27-нд 08:49 цагт
Мэдээний зураг,

Үнэндээ манай ард түмэн эмийн ургамал л бол хоргүй мэтээр ойлгодог.

1. Өөр нэг жишээ татахад халгай байна. Түүний найрлага дахь витамин К нь цусыг өтгөрүүлдэг. Хүний судсаар цус яг л гол шиг урсаж байх ёстой атал өтгөрөхөөр бодисын солилцоо удааширч, улмаар бүлэн үүснэ. Үүнээс болоод харвалт өгдөг.

2. Сармис ч бас халуун чанарын ургамал учраас их идвэл хөөрнө. Тэгэхэд сонгиныг хэтрүүлэн хэрэглэвэл зүрхэнд муу. Дангаар нь их идээд байвал зүрх томорно.

3. Ургамлын тосыг боловсруулахдаа фосфорын хүчил гэж маш хортой бодисыг хэрэглэдэг. Ургамлын тосыг халуун, хүйтэн хоёр аргаар шахаж гаргаж авдаг юм. Ингэж халуун аргаар шахаж гаргасан тос хүйтэн аргаар гаргаж авснаасаа чанар муутай.

4. Ургамлын тос, зөгийн бал хоёрыг хэзээ ч халааж хэрэглэхгүй. 200 хэмээс дээш халааж, хуураад шарах юм бол ургамлын тос өөрөө хавдар үүсгэдэг. Эрүүл мэндийн хувьд тосонд хуурсан хоол элэгний хавдар үүсэх нөхцлийг бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл шарсан хоол бол эрүүл мэндийн дайсан юм. Зөгийн бал ч ялгаагүй 100 хэмээс илүү халаавал аюултай.

Доктор Ж.Ганбаатар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.