Гэр бүлийн хүн чинь таныг хуурч байгаагийн 10 шинж

Twitter Print
2018 оны 12-р сар 03-нд 17:10 цагт
Мэдээний зураг,

Нууц амраг, хууран мэхлэлтийн талаар хүн бүр янз янзын бодолтой. Гэхдээ л бүгд хэн нэгэнтэй хайртай хүнээ       хуваалцахыг тэвчихгүй шүү дээ. Хань чинь таныг хуурч байгаа бол ямар нэгэн ул мөр үлдээх л болно.

1. Ажил

Сүүлийн үед тэр эмэгтэй (эрэгтэй) амралтын өдрийг ч алгасалгүй ажиллаад байгаа мөртлөө  гавъяа байгуулж байгаа нь ажиглагдахгүй байгаа бол но-той. За, ажлынх нь утас руу залгаад үзье. Авдаггүй. Дарга нь өдөржин “самбарын өмнө” зогсоод өөрийн ажилтнуудтайгаа ярилцан утсаа ч авах завгүй байна гэдэг юу л бол.

Эсвэл дарга нь хамт олноо нэгтгэхийн тулд өдөр бүр ямар нэгэн арга хэмжээ зохиогоод байна гэдэгт та итгэх үү?  Мөн амралтын өдрөөр ажлаараа салхинд гарах юм уу, амралтанд явахдаа гэр бүлийнхээ хүнийг авч явж болохгүй, яагаад гэвэл ийм зүйл нь хамт олны уур амьсгалыг эвдэнэ гэх мэт шинж тэмдгүүд илэрч болно.

2. Гар утас

Хэрвээ урьд нь түүний утас хаана ч хамаагүй хэвтэж, тэрээр дуудлага ирэхэд хариу өгөх гэж яардаггүй байснаа, утас нь дуугарангуут “онгоц” мэт нисч очих, “мессеж” юм уу, дуудлагаг ирэхэд сандарч тэвдэх, уурлаж уцаарлах болсон тохиолдолд танаас ямар нэгэн зүйл нууж байгаагийн тод илрэл. Аль эсхүүл утсаа барин “0”-ын өрөө буюу угаалгын өрөө рүүгээ орчихоод “ Энэ бизнесийн хамтрагчид хүнд усанд орох ч зав өгөхгүй юм” хэмээн орилон уурлах, чамайг утсыг нь авахад хоолой таничихаад хариу өгөхгүй тасарч байгаа бол нэгийг бодох л хэрэгтэй.

3. Машин

Таны сууж заншсан урд суудал тань байнга хөдөлчихсөн, үнсний саванд нь уруулын будагны наалдац гарсан тамхины иш байх. Эсвэл шинэхэн авсан машинд чинь эвдрэл гардаг болсон, мөн 5 дахь өдрийн орой машин нь эвдэрч, чирүүлэх гэтэл трос, олс олдохгүй байсаар оройтож ирэх болсон бол анхаарлаа түүнд төвлөрүүл.

4. Хувцас

Эхнэр чинь ажилдаа явахдаа эротик дотуур хувцас хэрэглэж, эсвэл нөхөр нь өөрийнхөө стайлийг өөрчилж жинсэн хувцсаа орхин үнэтэй гонжоом худалдан авч байвал бодох л хэрэгтэй.

5. Ор дэрний асуудал дээр

Гэр бүлийн хоёрын нэг нь анхаарлаа хандуулахаа больсон бол... гэхдээ ийм үе хэнд ч байдаг л даа. Мөн ор дэрний асуудалд янз бүрийн “шинэ маяг” орсон байвал сонирхолтой хэдий ч танд   “Энийг хаана сурав???” гэдэг ганцхан асуулт л танд үлдэх нь.

6. Зуршил     

Татдаг тамхиныхаа маркийг солих, тамхинаас гарах ямар ч шалтгаангүйнгээр өөр зуршилтай болох, шинэ үг хэллэг хэрэглэж эхэлдэг нь бас л сонирхолтой шалтгаан мөн. Хайртай хань чинь саяхнаас эхлэн хуримын бөгжөө зүүхээ мартдаг өвчнөөр өвчилсөн мөртлөө хөгшрөлтөнд өртөж мартах зовлонгынхоо тухай гомдоллохгүй бол бас л нэг учир байна гэсэн үг.

7. Хэрвээ таны нөхрөөс өөр үнэртэн үнэртэж, хувцсан дээр нь чинийхээс өөр үс наалдсан байх нь олон удаа давтагдаж байвал та хардах эрхтэй. Магадгүй, нарийн бичгийн дарга хүүхэн өлгүүрт таны нөхрийн хувцасны хажууд өөрийнхийгөө зэрэгцүүлэн эсвэл дээр нь давхарлан өлгөдөг бол, хамт ажилладаг хэн нэгэн нь шинэ үнэртэн авснаа өрөөндөө цацсан байж болох ч энэ нь олон удаа давтагдвал бас л үнэмшил багатай байх болно.

8. Цамцны зах хавьцаа, ханцуй, нурууны ард нь уруулын будагны мөртогтсон бол үнэхээр олон нийтийн унаанд явсны гайгаар байж болох талтай. Харин нүцгэн бие, дотуур хувцсан  дээр нь уруулын будаг болон танил биш үсний ширхэг удаа дараалан наалдсан тохиолдолд ямар нэгэн явдалтай учирсан нь гарцаагүй гэж бодох нь зөв.

9. Их хэмжээний мөнгө юунд зарцуулсан нь мэдэгдэхгүй үрэгдэж (ялангуяа ямар нэгэн баярын өмнө) алга болоход, “маргаашийн төлөө” санаа тавьсан мэтээр орлого ологч нөхөр чинь тайлбарлаж болох юм. Хэдийгээр одоо манай эрчүүдийн багахан хувь нь “мөнгө, санхүүгээ барьдаг” болсон ийм үед түүний үгэнд сохроор итгэж сонор сэрэмжээ алдсаны хэрэггүй л болов уу.

10. Ажил хийдэггүй таны хань яагаад амьдралдаа сэтгэл хангалуун байх болов?

гэж бас өөрөөсөө асуугаад нэг үзээрэй.

Дээр бичигдсэн 10 шинж чанарыг амьдралдаа заавал баримтлахыг эрхэм та бүхэнд зөвлөхгүй ч айл айлын амьдралын хэв маяг өөр өөр байдаг. Хэрвээ хэрэг явдал нүүрэн дээр нь илт байгаа тохиолдолд хэрүүл хийхээ урьтал болголгүй, чухамхүү “Яагаад нөхөр (эхнэр) маань миний араар тавих болов оо?” гэдгийг тунгааж сайн бодоод уужуу ухаанаар хандаарай. Нөхөр эсвэл эхнэрээ тэгтэл нь хол явуулсан таны ч бас буруу байж болох юм шүү.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.181.188.118) 2016-11-12 17:32
      • 0
      • 0

      Soliotoi er ehnree huuraad uuruu uudluhgui uvchnii uur bolhooroo avaali ehnree toiglood l bdg umdaa. Nuguu muu cagiin bolon biynii um irsen yeiin zugaacagch nar bol zugeer l utaa...... Hii,salhi umdaa

      Хариулах

    • Зочин

      (27.123.214.83) 2016-07-26 16:18
      • 0
      • 0

      Аймаар юм хамтын амьдрал аймаар шуу нээрээ.

      Хариулах

    • Зочин

      (175.223.48.247) 2016-02-29 20:11
      • 0
      • 0

      Emegtei humuus chini iim zuid chotgor shuu dee dor n medne gj bga kkk harin erchuud sn anzaarahguiee

      Хариулах

    • үнэн түүх

      (202.9.40.222) 2016-02-28 18:14
      • 0
      • 1

      нөхөр өөрөө ч мэдэлгүй гоёж гоодох сонирхолтой болж дахин давтан ямар байна , үүнийг өмсвөл зүгээр байна уу тэр ямар байна гэх зэргээр өөр болдог л юм ш дээ.анзаарч харвал маш их өөр болдог юм билээ.

      Хариулах

    • болд

      (112.72.13.180) 2015-07-06 12:10
      • 0
      • 1

      нөхрүүдээ яшкатай хаяа нэг явахыг нь зөвшөөр , тэгэхгүй бол нууц амрагтай болно . нууц амрагт үрдэг мөнгө яшкад зориулахаас хэд дахин бага . тэд чинь эр хүйсийн адгуус гэсэн үг . яаж ч байсан өөрийг сонирхож л таараа .

      Хариулах

    • хуяг

      (103.229.123.239) 2016-11-12 21:24
      • 0
      • 0

      Үнэн шүү

      Хариулах

    • Зочин

      (103.26.193.103) 2015-02-17 09:27
      • 0
      • 2

      Яг үнэн байна.

      Хариулах

    • burmaa

      (94.234.186.39) 2014-09-11 21:50
      • 0
      • 3

      Nuhur araar tavihad anzaaragdah yum bilee .utsaa uh hymagaddag bolno bas yum bolgond uurlana .er ni uurchlugdunuduu

      Хариулах

    • Зочин

      (103.229.123.239) 2016-11-12 21:26
      • 0
      • 0

      42 Насанд хайр ирэхүү. Эхнэртэй нэгэн эр хайртай гээд бхйхын . Гэр бүлтэй

      Хариулах