Италийн лиг уналтанд орсон уу

Twitter Print
2014 оны 09-р сар 10-нд 17:36 цагт
Мэдээний зураг,

Италийн “Сери А” цагтаа “бага дэлхийн аварга” хэмээн нэрлэгдэж байсан.  Тэгвэл “Ювентус”, “Милан”, “Интер”, “Рома” гэсэн “топ” багуудад тоглож буй тамирчид авдаг цалингаа олон нийтэд дэлгэлээ. “Сери А”-гийн хамгийн өндөр цалинтай тоглогчид нь “Рома”-гийн Д.Де Росси /7 хоногт 100.000 еврогийн цалинтай/, “Наполи”-гийн Г.Игуайн /7 хоногт 84.000 евро/, “Ювентус”-ын К.Тевез /7 хоногт 70.000 евро/ нар юм.

Харин Нийслэл Ром хотын багийн хамгийн их цалин авдаг тоглогчид нь Д.Де Росси, М.Барчелло, М.Планик, Жервиньо, К.Строотмэн, “Ювентус”-ээс К.Тевез, Ж.Буффон, А.Видал, А.Пирло, Ф.Лореньте, “Милан”-аас Ф.Торрес, Ф.Микес, Р.Монтвило, М.Де Юнг, Д.Лопез, “Интер”-ээс Н.Видич, Р.Палачио, Эрнандес, Ф.Гуарин, А.Раноччи нар баг дотроо хамгийн их цалин авдаг тогоогчид аж.

Энэ бол Английн Премьер лигтэй харьцуулахад бага цалин билээ. Италийн дээд лигийн тоглогчдын дундаж цалин 23.000 евро бол Англид тоглож буй хөлбөмбөгчид 29.000 евро авдаг. Шигшээ баг нь дэлхийн аваргад дөрвөн удаа түрүүлж, клубууд нь “Аваргуудын лиг”-т 12 удаа түрүүлж, 14 удаа дэд байрт шалгарсан Италийн хөлбөмбөгийн холбоо 2008 оноос хойш тогтвортой байдалд орсон.

2006 онд “Ювентус” клуб тоглолт наймаалцсан хэргээр доод лигт унах шийтгэл хүлээсэн юм. Энэхүү шийдвэр нь хүндээр тусч найман жил лигийн нэр хүндийг сэргээхээр ажилласан хэмээн Италийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч мэдэгдсэн аж.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.