Таван төрлийн шорлог хийх арга

Twitter Print
2021 оны 08-р сар 26-нд 16:44 цагт
Мэдээний зураг,

Таван төрлийн шорлог хийх арга

1. Энгийн шорлог

Мах, Цагаан цуу- 3-4 халбага, Элсэн чихэр- 1 халбага, Сонгино- 3-4 ширхэг, Ус- 1,5 аяга, Хар, улаан перец, Давс

Хийх арга:

Сонгож авсан махаа ижил хэмжээтэй дөрвөлжилж хэрчинэ. Үүнийгээ давс, перец зэргээр амтлан нарийн хэрчсэн сонгино нэмж өгөөрэй. Усаа цагаан цуу, элсэн чихэртэй хольж, махаа базаж, 5-6 цаг амрааж тавих байна шүү.

2. Халуун сүмстэй, хонины махан шорлог

- Сонгино 1 ширхэг

- 2-3 хумс сармис

- 30мл нимбэгний шүүс

- нунтаг халуун чинжүү

- давс амталгаагаар

Хийх арга: Сонгино, сармисыг жижиглэн хэрчиж давс, чинжүүгээр амтлаж сайтар хутгана. Нимбэгний шүүсийг хийж сайтар хутгаад шорлог хийх махыг бүх талаас нь сайтар амтлаж хутгаад сэрүүн газар 4-6 цаг байлгана.

3. Дарстай шорлог

Цагаан дарс- 100 мл, Үсүү амтлагч- 1 халбага, Хар перец, Давс

Хийх арга: Ямар ч мах байсан болох боловч гахайны мах илүү тохиромжтой. Үүнийгээ дөрвөлжилж хэрчээд үсүү, перец, давс зэргээрээ амталж базаад дээрээс нь цагаан дарсаа хийгээд таглаж тавиарай. Амталсан махаа сэрүүн газар хонуулаад маргааш нь хэрэглэж болно.

4. Гичтэй шорлог

Гич- 1 халбага, Майонез- 2 халбага, Сонгино- 4-5 сонгино, Хар перец, Лимон- 1 ширхэг, Лаврын навч, Давс

Хийх арга:

Махаа хэрчиж бэлтгээд хар перец, давс, лаврын навч, сонгино зэргээрээ амталж, гич майонезаа дээр нь нэмэн сайн гэгч нь хутгана. Үүнийгээ дулаан газар 1 цаг байлгаад, хөргөгчинд 5-7 цаг тавина.

5. Майнозаар амталсан тахиан махан шорлог

- 1 цайны аяга майноз

- 2 хумс сармис

- Давс, хар перц амталгаагаар

Хийх арга: Сармисыг жижиглэн хэрчээд майнозанд хийж давс, перцээр амтлаад тахиан махтай холиод 30 минут байлгана.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.