“Мотив” хамтлагийн дуучин Т.Ганбаатар: Намайг хүүхэмсэг гэвэл андуурал болно

Twitter Print
2014 оны 10-р сар 31-нд 18:05 цагт
Мэдээний зураг,

Хамтлагийнхан дундаа чадалтай хоолойтой, өөрийн гэсэн өвөрмөц стиль имижтэй хэмээн үнэлэгддэг “Мотив” хамтлагийн дуучин Т.Ганбаатар уран бүтээлийн арвин олзтой яваа. Тэрбээр саяхан кино театрын дэлгэцнээ нээлтээ хийсэн “Зүрхээр наадагч” киноны дууг залуу дуучин А.Хишигдалайтай хамтран дуулж үзэгчдээс өндөр үнэлгээ авсан төдийгүй хэрэглэгчийн хамгийн их сонссон долоо хоногийн шилдэг бүтээлээр шалгарсан байна.

Ингээд “Мотив” хамтлагийн дуучин Т.Ганбаатартай уран бүтээл хийгээд сонирхолтой яриа өрнүүллээ. 

-Урлагийн хүмүүсийг хараад байхад аав ээж, эсвэл эмээ өвөө нь урлагийн хүн байдаг?

-Манай гэрийнхэнд урлагийн хүн байхгүй. Гэхдээ аав ээж хоёр маань их сайхан дуулдаг. Монголчууд угаасаа дуучин ард түмэн шүү дээ. Харин ах маань жүжигчин мэргэжилтэй.

-Уран бүтээлчид клипэндээ өөрсдөө тоглохоос эхлээд жүжиглэх авьяастай санагддаг. Таны хувьд дэлгэцийн уран бүтээлд  хүч сорих бодол бий юу?

-Одоогоор зорьсон зүйл байхгүй. Мэдээж хэрэг санал ирвэл нааштайгаар хүлээн авч, өөрийн бүхий л чадлаараа хичээж ажиллах байх. Өмнө нь хамтлагийн гишүүн Сайнаатай хамт “Зүрхэнд гэрэлтэх од” кинонд тоглож, бэлтгэгч тогоочийн дүр бүтээсэн. Кинонд тоглоно гэдэг хүн бүрийн хүсээд хийчих зүйл биш, хэцүү юм билээ. Кинонд тоглосныхоо дараа өөрийгөө харах тэр мэдрэмж их эвгүй, нэг л сонин, ичээд байсан шүү. Гэхдээ бидний хувьд UBS телевизээс зохион байгуулж буй төсөлд хамрагдаж, найруулагч, мэргэжлийн жүжигчдийн зөвлөгөөгөөр өөрсдийнхөө чадах чинээгээр тоглосон болохоор сайхан уран бүтээл гарсан гэж боддог.

-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

-Дөнгөж нээгдээд удаагүй байгаа “Зүрхээр наадагч” киноны дууг залуу уран бүтээлч А.Хишигдалайтай хамтарч дуулсан. Энэ киноны хувьд хоёр дуутай. Эхний дууг МУГЖ У.Уранчимэг, СТА А.Ганчимэг нар дуучин Цэцээтэй хамтран дуулсан. Харин киноны 2 дахь дууг МУСГЗ Л.Балхжавын үг, СТА П.Одгэрэлын үгээр дуучин А.Хишигдалай бид хоёр амилуулсан.

-Таны хувьд залуу эмэгтэй дуучидтай хамтарсан уран бүтээл чамлахааргүй хийсэн. Шинэ уран бүтээлийн саналыг хэрхэн хүлээж авдаг вэ?

-Хүн итгэж найддаж байхад саналыг баяртай хүлээж авч, талархалтай ханддаг. Уран бүтээлч хүний хувьд хамтын бүтээлийг зөвхөн дуулаад зогсохгүй дотоод сэтгэлээ шингээж бүтээвэл сонсогчдийн сэтгэлд хүрэх сайхан уран бүтээл төрдөг. 

-Та хамтлагийн гишүүдээсээ хамгийн стиль имижтэй нь. Донжтой хувцаслалт, өвөрмөц үс засалтаа хаана даатгадаг вэ?

-Дотоодын дэлгүүрүүдээсээ ихэвчлэн сонгодог. Гэхдээ загварын хувьд өөрт таалагдсан харсан зүйлээ хаанаас ч хамаагүй үнэтэй байсан ч гар татахгүй авдаг.  Солонгос, Европ, Америк хувцаснаас ихэвчлэн сонголтоо хийдэг.

-Та брэнд "хөөдөг" үү?

-Би нэг их брэнд энэ тэр гээд байдаггүй. Гэхдээ тодорхой хэмжээний брэнд сонирхол байлгүй яахав. Монголчууд одоо арай л хэтэрхий брэнд "хөөцөлддөг" хүмүүс болсон санагддаг. Үүнд болохгүй юм гэж байхгүй л дээ. Гол нь өөрт таалагдах байдал хамгийн чухал. Түүнээс биш зохисон зохиогүй брэндээр өвчлөх нь тэнэг асуудал. 

- Тодруулбал ямар брэндийн сүрчиг түрхдэг вэ?

- Миний хэрэглэдэг сүрчигнүүд гэвэл:

 

  

-Нүдний шил цуглуулах хоббитой гэсэн. Цуглуулга хэд хүрч байна даа?

-Яг зорьж, иймээ тиймээ юм цуглуулдаггүй. Санамсаргүй л янз, янзын шилний цуглуулгатай болчихсон. Одоогоор 30 гаруй шил байгаа. 

-Аялан тоглолтоор гадагшаа явахдаа хамгийн түрүүнд худалдан авдаг зүйл?

-Сайн хэлж мэдэхгүй юм. Хамаагүй л байдаг. Харин манай хамтлагийн Анхаа Mouse цуглуулах хоббитой. Олон Mouse-тай. Сайнаагийн хувьд Европоор явж байхдаа сувенир их цуглуулсан даа.

-Танд биендээ хадгалж явдаг нандин зүйл бий юу, эмээ өвөөгөөс өвлөсөн эрих, бөгж ч юм уу?

-Тийм зүйл байхгүй ээ. Харин хар багын цүнхнээсээ салдаггүй хүүхэд байсан. Одоо ч тийм.

-Та цүнхэндээ өдөр тутам юу авч явдаг бол, сонирхож болох уу?

-Бололгүй яахав. Харааны шил, нарны шил, түрийвч, цэнэглэгч, тэмдэглэлийн дэвтэр, үзэг гээд л байна.

-Уурлаж бухимдах үе гардаг л байх. Өөрийгөө яаж цэнэглэдэг вэ?

-Ер нь аливаа зүйлд тайван, хүлээцтэй хандах хэрэгтэй. Миний зарчим бол бухимдлаа ялан дийлэхийн тулд зүгээр л тайвнаар өөр зүйл бодож мартдаг. Дотроо бодоод ганцаараа бухимдаж явах нь эрүүл мэнд хийгээд хүний сэтгэхүйд асар их өөрчлөлт өгдөг байх. Энгийн жишээ гэхэд, өглөө сайхан юм бодож гэрээсээ гарахад тэр өдөртөө ажил үйлс бүтэмжтэй явдаг. Уурлаж маргах зүйл хүнд бишгүй тохиолдох ч гол нь хүлээцтэй тэвчээртэй байх хэрэгтэй. 

-Хайр гэдэг их адармаатай. Нэг болохоор дүрэлзээд л, хөрөхөө хүрэхээр амархан хөлдчихдөг. Хайр хөрөх шалтгааныг та юу гэж дүгнэх вэ?

-Янз бүрийн шалтгаанаас л хамаарах асуудал. Нэгнээ бүрэн таньж мэдрээгүй учраас сэтгэл хөрдөг байх. 

-Танаас шударга л асууя. Та хэр хүүхэмсэг вэ?

-/Инээв/ Харин ч тэр тал дээр даруухан, гайгүй хүн шүү. Намайг хүүхэмсэг гэвэл ёстой эндүүрэл болно. Хүн гаднаас нь хараад “энэ ёстой хүүхэмсэг эр ээ” гэж магадгүй. Гэхдээ намайг тодорхой мэдэх хэдэн сайн найзууд маань хэлэх байх даа. 

-Та ер нь санхүүгийн тал дээр хэр бие даасан бол. Эдийн засгийн тал дээр хэр баян хүн бэ?

-Амар хялбар аргаар мөнгө олох биш хөдөлмөрлөх хэрэгтэй. Тэр ч утгаараа би түүнийхээ үр шимийг хүртэж яваа. Залуу хүн цаашдаа зөндөө хийж бүтээх хүсэл тэмүүлэл дүүрэн байна. Амьдрал баялаг шүү дээ.

-“Мотив” хамтлагийнхан хэсэгтээ нам жим байлаа. Шинэ ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

-Одоогоор уран бүтээл гэхээсээ илүү аялан тоглолтоор их явлаа. “Тэнгэрийн охин”, “Зүүдэнд оромгүй явдал” киноны дуу, “Хүү нь тандаа” хэмээх дуугаа эх үрсийн баяраар Монголынхоо бүх сайхан ээжүүдэд зориулан шинэ уран бүтээл болгон гаргасан.

-Дуучин Т.Ганбаатар хамтлагаасаа тусдаа бие даасан уран бүтээл багагүй хийсэн. Магадгүй, таныг хамтлагаасаа гарах бодолтой яваа гэх юм?

-Монголчууд нэг тийм өрөөсгөл ойлголттой явах юм. Тусдаа уран бүтээл хийлээ гээд хамтлагаасаа гарна гэсэн үг биш шүү дээ. Миний уран бүтээлийн дийлэнх нь хамтарсан уран бүтээл байдаг.  Хүмүүс надад санал тавьж, хамтарч ажилладаг болохоос биш бие дааж уран бүтээл хийсэн гээд хамтлагаа орхино гэж байхгүй.

-Хамтарсан уран бүтээлээ түүвэрлээд CD гаргая гэсэн бодол бий юу?

-Одоохондоо CD гаргах санаа байхгүй байна. Гэхдээ амны билгээс ашдын бэлэг гэдэг. Тун удахгүй CD гаргачихсан явахыг үгүйсгэхгүй.

-Та олон нийтийн сүлжээ хэр ашигладаг вэ?

-Өдөр бүр ашигладаггүй  ээ. Голдуу гар утсаараа ордог. Хэрэгтэй гэсэн мэдээллээ бол аваад л байгаа.  

-Ер нь сайтууд дээр өөрийнхөө тухай мэдээ гарахад хэрхэн хүлээж авдаг вэ?

-Эх сурвалжгүй, баттай биш, хүнийг гүтгэсэн, хэл амаар доромжилсон ийм маягаар бичдэг сэтгүүлчдийг үнэхээр гайхдаг. Бид адилхан л хүн. Бусдыг өрөвдөх сэтгэлээ гээчихсэн, зөвхөн хувь хүний эрх ашигт тааруулж бичдэгт үнэхээр бухимддаг.

Ярилцсан танд баярлалаа. Цаашдын уран бүтээлд тань өндөр амжилт хүсье. 

Баярлалаа. Танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе. 

 

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • зөвлөгөө

      (103.9.90.98) 2014-12-14 16:04
      • 1
      • 0

      Хүүхэнсэг биш хүүхэн шиг харагдаж байна эр хүн шиг байлдаа

      Хариулах

    • boldko

      (202.179.7.10) 2014-09-11 00:08
      • 4
      • 0

      and mini chi yaaj hvvhendhewdee...bandiduuldagl bh...

      Хариулах

    • Зочин

      (112.72.9.22) 2014-09-10 18:39
      • 0
      • 4

      Үнэхээр сайхан хоолойтой дуучин амжилт

      Хариулах