Хувцасаа угаасан, одоо угаалгын машинаа...

Twitter Print
2020 оны 12-р сар 04-нд 10:24 цагт
Мэдээний зураг,

1. Шингэн бок ашиглахын оронд хуурай бок ашиглах. Бокыг хэтрүүлэн хийхгүй байх.

2. Шингэн хувцас зөөлрүүлэгч (fabric softener)-ийн оронд цагаан цуу (vinegar) ашигла. Хөгц, эвгүй үнэр үүсэхээс сэргийлнэ, мөн алчуур зэргийг гоё хөвсийлгөж өгнө.

3. Угаалгын машин зогсонгуут нь урд хаалгыг онгойлгож, чийглэг агаарыг гадагшлуулж, хувцсыг даруй ав. Угаасан хувцсаа угаалгын машин дотроо удааж огт болохгүй.

4. Угаалгын дараа хаалгыг онгорхой орхиж угаалгын машины дотор талыг (tub) сайн хатааж байх.

5. Хувцсаа угааж дууссаны дараа хаалганы резинэн жийргэвчийг (gasket) цагаан цуу, савантай халуун ус зэргээр сойз, порлон гэх мэтийг ашиглан цэвэрлэх. Эцэст нь хув хуурай алчуураар арчиж хуурай болгоно, хаалгыг онгорхой орхиж бүрэн хатаах. Мөн цагаан цуунд норгосон алчуурыг жийргэвчийн бохирдол ихтэй хуниасанд хавчуулж 15-20 мин байлгаад цэвэрлэж болно. Маш их бохирдолтой, хөгцөрсөн gasket-ийг авч цайруулагч бодис, содатай усанд хонуулаад цэвэрлэх.

6. Угаалга бүрийн дараа угаалгын машины хаалга, цонхыг цагаан цуутай усаар шүршиж арчиж цэвэрлэх. Ус тогтдог цонхны доод хэсгийг бүр сайн угаах.

7. Бок хийдэг tray-ийг авч мөн цагаан цуу ашиглан сойздон цэвэрлэж болно. Бүх хэсгээр нь салгаад бүрэн хатаах. Tray ордог slot-ийг мөн сайн цэвэрлэж, хатаана.

8. Угаалгын машинаа 2 7 хоногт 1 удаа, эсвэл сард 1 удаа ч юмуу угааж байх. Автомат угаалгын машин угаадаг зориулалтын бодисыг авч цэвэрлэхийн оронд илүү натурал, бага зардалтай: цагаан цуу, сода, нимбэгийн хүчил гэх мэт бодисуудаар цэвэрлэх нь адилхан үр дүнг өгнө. Эдгээрийг янз бүрийн аргаар хольж цэвэрлэж болдог юм байна. a) 100гр нимбэгний хүчил (citric acid) +200гр сода (bicarbonated soda)-г бокний tray лүү хийхгүйгээр шууд хувцас хийдэг цэвэрлэх гэж байгаа tub хэсэг рүү цацаж хийнэ. Тэгээд угаалгын машины өөрийгөө цэвэрлэх mode дээр нь тавих.

Хэрэв тийм функц байхгүй машин бол хамгийн өндөр температур (90-95C), хамгийн хүчтэй эргэж сэгсрэх дээр нь тавина. (Ихэнхдээ 2 цаг шахуу үргэлжлэхээр байдаг.) b) Эсвэл эхлээд 100-300гр сода tub рүү хийгээд цэвэрлэх функц дээр тавиад дууссаны дараа ахин 2 аяга цагаан цуу хийгээд цэвэрлэх функц дээр тавих. Нэг бол содаа бок хийдэг tray лүү, цагаан цуугаа tub рүү хийгээд цэвэрлэгээг хийж болно. Үүний дараа хаалга, резинэн жийргэвч, бок tray зэргийг дээрх аргуудаар цэвэрлэнэ.

• Эцэст нь угаалгын машины доод өнцөгт байдаг жижиг дөрвөлжин хаалгыг (panel) онгойлгоод нарийн tube-ийг татаж гарган таглааг нь авч сав тосон доторх усыг гарч дуустал хүлээх (ийм хоолой байдаг бол). Дараа нь эргэддэг цагаан таглааг эргэдэн авч угааж цэвэрлээд бүрэн хатаагаад буцааж хийх. Тэгээд хувцсаа хийдэг tub/drum-д бага зэргийн сода цацаж үлдээх. Уг алхам нь угаалгын машины бүрэн цэвэрлэгээ юм.

Д.Золзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.