
АНУ-ын Калифорни мужийн Сан-Диeго хотод хүндийн өргөлтийн дэлхийн цомын тэмцээн 4 насны ангиллаар болсон.
Мастерсийн дэлхийн цом буюу "SAN DIEGO OPEN" олон улсын нээлттэй тэмцээнд манай улсаас 4 тамирчин өрсөлдлөө. Тэд хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртсэн бахархам амжилтыг үзүүлжээ. Мастeрс ангилалд Ц.Оюунчимэг 55 насны +97 кг жинд алтан мeдаль зүүхдээ дэлхийн дээд амжилтыг 3 удаа тогтоосон байна.
Ингэснээр тэрбээр дэлхийн цомын тэмцээнд 7 дахь удаагаа түрүүлж байна. Ц.Оюунчимэг ДАШТ-ээс 4 алтан медаль, дэлхийн цомын тэмцээнээс 7 алтан медаль тус тус хүртсэн гайхалтай амжилтыг үзүүлээд байгаа юм. Мөн энэ тэмцээний 76 насны +86 кг-д Спортын мастер В.Балжинням алтан медаль, 38 насны 87 кг-д спортын мастер С.Саранцэцэг мөнгөн медаль, 60 насны 73 кг-ийн жинд ОУХМ О.Энхтайван мөнгөн медаль хүртсэн амжилтыг тус тус үзүүллээ.
Эх сурвалж: Монголын Хүндийн өргөлтийн холбоо
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(202.126.89.251) 2013-11-19 13:51Угаасаа л Олон нийтийн телевиз, радиод данстай юу ч хийдэггүй зүгээр цалин аваад явж байдаг л хүмүүс байдаг ш дээ. Шударга зарчмаар хөдөлмөрөө үнэлүүлэхэд яагаад болохгүй байгаа юм бэ.
Хариулах