Хууль бусаар групп тогтоолгож, тэтгэмж авдаг иргэдийг мэдээлэхийг уриаллаа

Twitter Print
2021 оны 08-р сар 23-нд 14:40 цагт
Мэдээний зураг,

Хууль бусаар групп тогтоолгож, тэтгэмж авдаг иргэд болон ёс зүйн зөрчил гаргасан төрийн албан хаагчдын талаар мэдээлж байхыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас уриаллаа.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа "Хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдэд тэтгэмж олгож, халамжийн бодлого хэрэгжүүлэх нь төрийн үүрэг. Харин бие эрхтэн, сэтгэцийн хувьд эрүүл, ажил хийх боломжтой эсвэл хөдөлмөр эрхлээд явж байгаа боловч хуурамч бичиг баримт бүрдүүлэн хууль бусаар тэтгэмж авч байгаа үйлдлийг хүлээн зөвшөөрч болохгүй.

Бидний эргэн тойронд байгаа ийм асуудлыг жижиг гэлтгүй цэгцэлж, засаж залруулж байж бид нийгмээ зөв чигт хөгжүүлнэ.

Хуурамчаар групп тогтоолгосон /хүмүүсийн ярьдгаар/, эсвэл тогтоосон талаар мэдээлэл танд байвал бидэнд мэдээлээрэй. Энэ бол хууль зөрчсөн үйлдлийн эсрэг таны хийж байгаа алхам, оруулж буй хувь нэмэр юм." гэжээ.

Мэдээллийг 1800-0724, 7777-1289, 1111 дугаарт хандан өгөх боломжтой бөгөөд нууцлалыг чандлан хадгалж, хүсэлт бүрийг шийдвэрлэн хариу өгч ажиллана гэлээ.

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.