326-р ангийн захирагчийг ажлаас нь чөлөөлж, амиа алдсан цэргийн ар гэрт нөхөн олговор олгоно

Twitter Print
2021 оны 03-р сар 31-нд 16:41 цагт
Мэдээний зураг,

Энэ сарын 28-29-нд шилжих шөнө ХУД-ийн 12 дугаар хороонд байрлах Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч бусдад зодуулж, гэмтсэн харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, тус цэргийн ангид Салаан дарга, дэслэгч 25 настай Г согтуурсан үедээ хугацаат цэргийн албан хаагч 21 настай Б-г зодож танхайрч, гэмтэл учруулсан юм. 

Улмаар зодуулсан албан хаагч хүнд гэмтэл аван ТТАХНЭ-ийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байсан бол өнгөрсөн шөнө нас барсан. 

Энэ хэрэгтэй холбогдуулан Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд мэдээлэл хийлээ.

Тэд талийгаачийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлж, уучлал хүсч, гарсан хэрэг зөрчилтэй холбогдуулан тус ангийн захирагч, хурандаа С.Батболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлснөө мэдэгдэв. Мөн тодорхой албан тушаалтнууд болон хэрэг гарах үед байсан алба хаагчдад шат дараалсан арга хэмжээ авахаас гадна амиа алдсан цэргийн ар гэрт хуульд заасны дагуу таван жилийн цалин хөлстэй тэнцэх мөнгө, оршуулгын зардлыг олгоно гэв.

Энэ хэргийг ХУД-ийн цагдаагийн хэлтэст уг хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.179.21.242) 2021-03-31 17:00
      • 0
      • 0

      ингээд болоо юу? татвар төлөгчдийн мөнгөөр хувцаслаж, идэж ууж язартлаа таргалсан нь багадаад хүний хүүхэдийн цусаар ундаалж, амиар хоололсон цэргийн хурандаа, генерал, батлан хамгаалахын сайд дарга гэсэн дээд тушаалын яргачдад өөрсдөд нь хариуцлага байхгүй юу? Улмаар МАН-ын ерөнхий сайд бусад бузарууд нь хариуцлага хүлээхгүй юу? Америкт өнгөрсөн зун нэг хар арьст залууг цагдаа нар амь насыг нь хөнөөсөн хэрэг одоо хэр нь Америкийн ард түмний дургүйцэлийг өрнүүлж байна. Гэтэл бид үр хүүхэдээ ээлж дараалан цэрэгжсэн алуурчдад алуулчихаад уучлал хүсч байна гэдэг хуурамч үгэнд нь хууртаад дараагийн хүүхэдийг алуулах өдрийг хүлээгээд байж байх ёстой юу.

      Хариулах