Монголчуудын мал төхөөрөх ёс

Twitter Print
2021 оны 09-р сар 10-нд 13:49 цагт
Мэдээний зураг,

МОНГОЛЧУУДЫН МАЛ ТӨХӨӨРӨХ ЁС

Монголчууд нугасалж гаргасан, хоолойг огтолж гаргасан малын махыг иддэггүй. Хонийг өрцөлж гаргадаг.

Аль болох зовоохгүйгээр амийг нь тасладаг.

Хонь зовохгүйгээр үхнэ, цус их гарахгүй. Төхөөрөх хониыг хотноосоо барихад ч ёс заншилтай байдаг. Их туухгүй, үргээж, хөөхгүй, бөөгнүүлж байгаад барьдаг.

Нэг бариад алдаж явуулсан бол тэр хонийг дахин барьдаггүй. Уяа хүлэг, хүзүүвчтэй чигээр нь төхөөрдөггүй.

Хүзүүвчтэй мал таарвал хүзүүвчийг таслах ёстой. Малаа нядлахдаа эхлээд харуулах зүгийг нь тогтооно, хойд зүг эсвэл баруун хойд зүг хандуулдаг ёсон бий. Монголчууд хойд зүгийг буддын шашны зүг хэмээн хүндэтгэн үзнэ.

Хонио хөнгөн унагаана. Өрцийг нь зүсэхдээ гурван цагаан өвс хөндлөн тавьж “өрийг чинь огтолж байгаа биш, өвсийг огтолж байна” хэмээн өөрийн нүглээ наманчилдаг. Хойш харуулан унагаахдаа “сүнс гэтэлгэх тарни” уншдаг нь малын сүнсийг хурдан бурхны оронд гэтэлгэж сайн төрөл олох болтугай гэсэн санааг илтгэдэг. Тэгээд хонио амь тавихаас өмнө яарч өвчихгүй, бүрэн амь тавьсны дараа өвчиж эхэлдэг.

Өвчиж дуусаад гэдэс дотрыг гаргах, үе гишүү салгахдаа аль болох эвдэж хугалахгүй. Үеэр нь салгана.

“Буцаад ирье, бөөрийг минь бүү хугалаарай” гэж хонь гуйдаг хэмээдэг гэх тул хүндэтгэлтэй ханддаг.

Д.Цэнд-Аюуш

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.